Д. Отгонхүү Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

Рэд Фокс Эльбрус-2017 (Red fox Elbrus Race-2017) тэмцээний өндөр уулын гүйлтийн классик ангилалд Монгол улсын тамирчин тэргүүн байр эзэллээ. Эльбрус оргилыг (3780-5642м) эзлэх өндөр уулын гүйлтийн (skyrunning) олон улсын энэхүү тэмцээнд нийт 12 орны 350 тамирчин оролцсоноос Монголоос UB hiking club-ийн гишүүн Д. Отгонхүү оролцож тэргүүн байрын эзэн боллоо. Ийнхүү тэрээр анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. Д. Отгонхүү уг тэмцээнд монгол улсаа төлөөлөн 5 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнээр өөрийн амжилтыг ахиулсан төдийгүй Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.


Skyrace® - Mt. Elbrus, 3780-5642 m, Classic class
Men:
1. Otgonkhuu Dorjsurenkhor (Mongolia) - 2:59:13
2. Aidar Nurgaliyev (Russia) - 3:03:22
3. Cesar Alvarado (Ecuador)-3:06:22
Түүний шинэ рекорд: 2:59:13
БАЯР ХҮРГЭЕ!

Тэрээр өөрийн амжилтын талаар хэлэхдээ “ Өндөр уулын гүйлтийн тэмцээнд Монгол улсаа төлөөлж удаа дараа орсоноор анхны медалаа авлаа. Эх орондоо алтан медальтай буцаж байна” гэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







