Хөлөө арчлахуй

Тэгш гуалиг, чийрэг, шулуун урт сайхан хөл хэний ч атаархлыг төрүүлдэг. Гэвч харамсалтай нь хүн болгонд ийм зүйл заяагаагүй байдаг. Гэвч хөлнийхөө эрүүл мэнд, гоо сайханд анхаарал байнга тавьж  байвал ямар ч хөлийг аятайхан харагдуулж болно. Хэт өндөр өсгийтэй гутал өмсөх, удаан цагаар зогсож ажиллахад хөл ядарч алхаа гишгээ итгэлтэй биш, хайш яаш болдог. Мөн багаасаа зөв алхаж сурахгүй бол том болоод засахад түвэгтэй болдог. Хөлөө байнга арчилж дасгал хийх нь ядаргаа арилж, эрүүл чийрэг хөлтэй, хөнгөн аятай алхаа гишгээтэй байхад туслана.

-Хөлөө угаахдаа бүлээн усаар угааж байгаад хүйтэн усанд аажим дасгах байдлаар хийж байлгана.

-Угаасны дараа хөлөө арчиж байнга иллэг хийх нь чухал. Иллэгийг өсгийнөөс нь өлмий рүү чиглэсэн байдлаар хийдэг.

-Хөлөө угааж хумсны махандаа зөөлрүүлэх тос түрхэн хэсэг байлгасны дараа хумс заслын тусгай хүрзээр хойшлуулна. Гэхдээ илүү махыг авах хэрэггүй. Хэтэрхийг хатууг нь зөвхөн авна.

-Хумсаа авахдаа үетүүлэхгүйн тулд хумсныхаа хайчыг салгалгүй авна. Тэгээд буланг нь дугуйлах хэрэггүй.  Яагаад гэвэл хумс шигдэн ургадаг.

-Хэрэв хумс гөлгөр биш гадаргуутай, зузаан бол хумс өнгөлөгчөөр зүлгэдэг. Ингэхдээ хамгийн ширүүн, зөөлөн, хамгийн зөөлөн гэсэн дарааллаар зүлгүүрийг сонгоно.

-Хөлийн хумсаа авахдаа хуруунуудыг салгах тусгай хэрэгсэл хавчуулаарай.

-Хумсаа шарлуулахгүй эрүүл ургаасай гэж бодож байвал будахдаа лакан доороо хамгаалах суурь тавиарай.

-Хэрэв лакаа арьсандаа хүргэчихвэл лакны дээр давхарга хатсаны дараа нарийн багсанд арилгагч шингээн арчиж цэвэрлээрэй.

-Хэрэв хумс чинь жигд гөлгөр биш бол бүдэг цайван өнгийн лак сонгох хэрэгтэй шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (202.70.42.34) 2014-04-29 13:51:20
xul yumu uu xuliin tavxai yum uu