Виктора Бекхэмийн өвөрмөц гацуур анхаарал татав

Загвар зохион бүтээгч Виктора Бекхэм өнгөрсөн аравдугаар сард “Victoria Beckham”гэх брэндийн дэлгүүрээ Лондон хотноо нээсэн билээ. Тэрбээр энэ сарын 25-нд болох зул сарын баярт зориулж, дэлгүүрийнхээ төв зааланд зул сарын гацуур байрлуулжээ. Энэхүү гацуур 4.2 метрийн өндөртэй бөгөөд уг гацуур модоо доошоо харсан байдалтай ямарч тоглоом чимэглэлгүй засчээ.

Виктора өөрийн твиттертээ гацуурынхаа зургийг байршуулаад “Би өвөрмөц байхыг хүсдэг. Энэ гацуур намайг тодорхойлж буй” гэж жиргэжээ. “TMZ”сайт “Виктора Бекхэм энэ жил гэртээ доошоо харсан зул сарын гацуур байрлуулсан” гэж бичжээ. 1997 онд Германы “Dover” их дэлгүүр анх удаагаа доошоо харсан зул сарын гацуур байрлуулж байсан аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.