Олны танил бүсгүйчүүл завгүй явна
Монголын урлагийн нэрийг олон улсад таниулж байгаа рок, попын олон уран бүтээлчид бий. Тэдний нэг Монгол Улсын Гавъяат жүжигчин Ж.Алтанцэцэг Солонгос улсыг зориод багагүй хугацаа өнгөрч байна. Тэрээр Пусаны Yeosu хотод болох Азийн фестивальд урилгаар оролцож ая дуугаа өргөх гэж байгаа аж. Тус фестивальд Латин Америк, Азийн орны уран бүтээлчид оролцож байгаа томоохон арга хэмжээ юм. Өмнө нь "Pro sounds" студийн нээлтэд дэлхийн урлагийн холбооны төлөөлөгчид оролцож байжээ. Есдүгээр сарын нэгэнд болох Азийн фестивальд оролцоод эх орондоо ирэх бөгөөд шинэ уран бүтээлээ ч хийсэн аж. "Чи бидэн хоёр" хэмээх нэртэй шинэ уран бүтээлийн клипийг Haeundae далайн эрэг дээр хийсэн бөгөөд удахгүй үзэгчдийн хүртээл болох юм.
Түүнчлэн "Х Түц"-ийн жүжигчин И.Одончимэг найр хуримын дэлгэр цагт хуримаа хийнэ хэмээж байсан ч больсон хэмээн мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл жүжигчин бүсгүй телевизийн урлагт өөрийн нэвтрүүлгээ хүргэх гэнэ. Монголд ток шоу нэвтрүүлэг нэлээн хүчээ аваад байгаа. "Odno"s talk show" хэмээх нэртэй нэвтрүүлэг тун удахгүй UBS2 сувгаар гарах нь.







