Шилдэг загвар өмсөгч: Twiggy цуврал

Lesley Lawson Hornby 1949 оны 9 сарын 19-нд төрсөн Английн загвар өмсөгч, жүжигчин, дуучин юм. Түүнийг Lesley Lawson née Hornby гэхээсээ илүү Twiggy гэдэг нэрээр нь дэлхий дахинаа мэддэг. Тэрээр 1960-аад оны үед Лондонгийн 60-аад оны хэмнэлийн модел (Swinging London, Swingning sixties London гэх нэртэй тухайн үеийн Лондон хотын хөгжил дэвшил, соёл, хэмнэлийг харуулсан зургууд) болсноороо алдар нэр нь түгэх эхлэл болсон юм.

Түүний том нүд, туранхай бие, богино үстэй эрэгтэйлэг төрх нь олонд танигдахад тусалсан гэж үздэг. 1966 онд Twiggy "1966 оны шилдэг дүр төрх"-өөр тодорсон бол Daily Express сонин түүнийг "Оны шилдэг Англи эмэгтэй" хэмээн санал дэвшүүлсэн байдаг. Twiggy зөвхөн Англид төдийгүй Франц, Япон, Америк зэрэг улс орнуудад загвар өмсөж эдгээр улсын Vogue сэтгүүлд зургаа авхуулж байсан нь бүсгүйн нэр хүнд дэлхий дахинд тархахад нөлөөлсөн.

Twiggy төрөлхийн туранхай байсан. Зарим шүүмжлэгчид түүний хэт туранхай байдал нь эмэгтэй хүний эрүүл бус биеийг сурталчилж байна гэж үздэг байсан ч тэрээр аль хэдийнээ олон зуун мянган шүтэн бишрэгчидтэй болсон юм. Ялангуяа 14, 15 насныхны дунд  Twiggy ёстой л шүтээн нь байлаа. ХаринTwiggy-гийн өөрийнх нь шүтээн бол алдарт Jean Shrimpton байсан гэдэг.

"Чи насаараа хувцасны өлгүүр байж болохгүй" гэж хэлээд тэрээр нэг л өдөр загварын ертөнцийг орхисон байдаг. Загвар өмсөхөө больсноосоо хойш тайз дэлгэц, телевизийн жүжигчин болсон юм. Бүр өөрийн гэсэн телевизийн шоуг хөтөлж эхэлсэн бөгөөд Twiggy"s People шоундаа алдар хүндтэй хүмүүсийг урьж ярилцлага хийдэг байлаа. Түүнчлэн America"s Next Top Model шоуг шүүдэг байсныг дуулгамаар байна.

1998 онд бичсэн түүний өөрийн намтар болох “Twiggy in Black and White” нь тухайн үедээ бэстселлер болж байв. Харин 2005 оноос хойш Twiggy телевизийн сурталчилгаа болон Marks and Spencer-ийн шинэхэн гаргасан брэндүүдийг сурталчилдаг болсон. Харин уран бүтээлчийн хувьд тэрээр дуучин болсоор 17 цомог гаргасан бөгөөд мэдээж хэд хэдэн шагналыг хүртсэн чамгүй авъяастан билээ. Гэхдээ 2006 оноос тэрээр загварын ертөнцөд эргэн үзэгдэх болсон юм.

Түүнийг бага байхад ээж нь оёж шидэхийг зааж өгсөн учраас зарим хувцсаа өөрөө урлаж өмсдөг байжээ. Энэхүү сонирхолдоо түшиглэн “Twiggy Dresses” “Twiggy London collection” зэрэг коллекцууд гаргаж байжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.