Ө.Мөнгөнцацрал: Италид хамгийн анхны их сургууль нээгдсэн
EDU ITALY төвийн гадад харилцаа хариуцсан захирал Ө.Мөнгөнцацрал:
Өнөөгийн залуусын боловсролд томоохон хөрөнгө оруулалт хийж яваа нэгэн бүсгүйтэй ярилцсанаа толилуулж байна. Тэрээр оюутан залуусыг Италид сургуульд явуулдаг бөгөөд өнөөдрийг хүртэл 300 гаруй оюутан Италийн их дээд сургуульд амжилттай суралцаж байна.
-Таныг их сайхан ажил эрхэлдэг гэж сонслоо. Миний бодлоор боловсролтой Дэлхийн хүнийг бэлтгэхэд тусалж байна гэж ойлгож болох уу?
- Одоо бодоход бидний хийж буй ажил дэлхийн хүнийг бэлдэх гүүр нь болж байгаа гэж хэлж болно. Учир нь боловсрол бол хувь хүний насан туршийн хөрөнгө оруулалт... Манай байгууллагаар нийт 6 жилийн хугацаанд 306 оюутан их сургуулийн албан ёсны виз аваад явсан байгаа.
-Энэ ажлаа хэдийнээс эхлэв? Хүүхдүүдээ яаж сонгож авдаг вэ?
- 2006 оноос анх эхэлж байсан. Үнэндээ анх эхэлж байсан болохоор алдаа гаргаад олон хүмүүсийн уур бухимдалыг төрүүлж байсанаа нуугаад яахав. Тэр үе их хэцүү байж билээ. Тууштай хийснээрээ өнөөдрийг хүргэсэндээ их бахархдаг. Одоо туршлагатай болсон. Бас ажилдаа их дурладаг, цаанаа л хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа болохоор сайхан санагддаг.
Хүүхдүүд нэг жил Итали хэлний бэлтгэлд суралцаад шалгуурыг нь Бээжинд суугаа Италийн ЭСЯ өөрөө авдаг. Манай зүгээс бол үнэн сэтгэлээсээ суралцахыг хүссэн хүн болгоны өмнө үүд хаалга нээлттэй.
-Таны бодлоор боловсролтой хүн, мэдлэгтэй хүн, ухаантай хүн гэж хэнийг хэлэх вэ?
-Боловрол гэдэг бол хувь хүний оюун билгийг нээж бас өнгөлж өгдөг, боловсролтой хүн өөртөө итгэлтэй санагддаг. Хонконгд сурч байхад тэнд хүмүүс боловсролыг тэргүүнд тавьж, хүүхдийнхээ боловсролд дээд зэргээр анхаардаг. Цаг мөчөөр өөрчлөгдөж байгаа өнөө үед боловсролгүй бол хүн оршин тогтноход их хэцүү болсон гэж үздэг юм байна. Хүн болж төрөөд амьдралынхаа туршид үргэлж мэдлэг хуримтлуулж явдаг байх. Харин ухаантай хүн гэвэл, эцэг эхийн генээс их хамаардаг байх. Хүүхдүүд бол ээж аавынхаа толь нь байдаг юм шиг санагддаг. Энэ болгоныг олон жил ажиллахдаа ажигласан. Гэхдээ хүн бүр өөрийгөө ухаантай гэж боддог шүү дээ...
-Италийн боловсролын онцлог, Монголынхоос хэр ялгаатай вэ?
-Итали Улсад хүн төрөлхтөний хамгийн анхны их сургууль нээгдээд 1136 жил болж байна. Өнөөдрийг хүртэл боловсролын салбар нь тус улсын гол салбар нь хэвээрээ л байгаа. Энэ оны 5-р сард Бээжинд суугаа Италийн ЭСЯ-ны Боловсролын Атташи нь манайд айлчилсан. Жил бүр Итали Улсыг зорин дэлхийн өнцөг булан бүрээс дуурь, арт, уран зураг, загвар зохион бүтээгч, барилгын инженер, архитектур, технологи, инженерийн чиглэлээр суралцахаар мянга мянган оюутнууд ирж суралцдаг. Дээрх мэргэжилтнүүдийг Итали Улсын боловсролын систем нь маш сайн бэлддэг гэж зориуд дурьдаж байсан. Гадаад оюутанууддаа үзүүлдэг тэтгэмж, зэргээрээ их онцлогтой. Монголын Боловсролын систем сайн биш байна үнэндээ. Аливаа улсын хөгжилийн түлхүүр нь боловсрол байдаг гэж ярьдаг. Хүнийхээ боловсролд анхаарах цаг үе ирсэн байна. Хүмүүс Монголд сураад дэмий гэж маш их ярьдаг. Энэ нь манай боловсрол тааруухан байнаа гэдгийн илрэл болов уу. Удахгүй өөрчлөгдөх байх гэж найдаж байна.
-Монголчууд, Итали хэл сурахад бэрхшээл их гардаг уу?
-Итали хэл бол орос англи хэлний холимог хэл гэж үздэг. Би өөрөө Итали хэл мэдэхгүй боловч түрүү жилийн 4 сард дуурийн дуучин Аndrie Boccoli –ын тоглолтыг үзээд Итали хэл дуурийн хэл юм байна даа гэж бодогдсон. Итали хэл бол хувь хүний сэтгэлийн хөдөлгөөнийг маш тод илэрхийлдэг. Жнь: баярлаж, уурлаж дургүйцэж байгаа нь их амархан мэдэгддэг, бас их уянгалаг,
Манай хүүхдүүд сайн сурдагаа. Залхуурахгүй бол бүүр сайн сурах бүрэн боломжтой.
-Англи хэлтэй хүн Итали явахад бэрхшээл их гарах уу?
-Италийн их сургуульд суралцахыг хүсвэл Итали хэлтэй байхыг шаарддаг. Хэлтэй бол хөлтэй гэж үг байдаг. Хэлээр дамжуулж хүн маш их мэдээллийг олж авах хийж бүтээх, өөр орны соёл боловсрол зэргийг суралцах, юм үзэж нүд тайлах зэргээр хувь хүнд сайнаар байнга нөлөөлдөг.
-Итали орны талаар?
-Итали орон бол түүхэн орон, дэлхийн 7 хаант улсын нэг, Жи-8 ын гишүүн орон, гээд гайхалтай зүйлүүд их байна. Манай оюутан хэлж байсан, нэг чулуу нь хүртэл түүх шингээсэн байдаг гэж хэлдэг. Хүн амьдарч байгаа цагт сайн ч муу ч зүйл байгаа. Гэхдээ Итали орны сайныг нь сураад ирэх хэрэгтэй. Сурсан мэдлэгээ улсынхаа хөгжилд оруулж нэмэр болно гэж маш их итгэж байна. Бид ирэх жил Монголд үзэсгэлэн яармаг зохион байгууллахаар төлөвлөж байгаа. Итали орны талаар олон талаас нь танилцуулах зорилготой.
-Италид сурч боловсрохын давуу талууд?
-Сурна гэдэг хувь хүнээс хамаардаг, Итали Монгол аль ч улсад сурсан хамгийн гол нь тухайн сурч буй мэргэжлээ сайн эзэмших нь чухал. Италийн их сургуульд сурахын давуу талууд их байдаг. Европын орнуудтай танилцах, соёл суралцах, халамжийн тэтгэлэгт хамрагдах, ер нь тус улсын онцлог мэргэжлийг суралцах зэрэг давуу талууд байна.
-Италид сурахыг хүсч байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд?
-Ер нь гадаадад суралцъя гэж төлөвлөж байгаа бол доод тал нь 6 сарын өмнөөс өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Явах гэж буй орноо судлах, хэл, сэтгэл зүй, ирээдүйн төлөвлөгөө, зорилго, мөрөөдөлөө сайн бодолцох хэрэгтэй. Гадаадад сурвал бүх зүйл сайн болно гэхээсээ илүү би үнэхээр сурах уу, үгүй юу, ар гэрийнхээ эдийн засгаа тооцоолох, мөн үүрэг хариуцлага үүрэх ёстойгоо хүртэл бодолцох ёстой гэж хэлмээр байна. Цагийг нь тулгаад буруу сонголт хийхгүй байх, ер нь дуртай зүйлээ хүн хэзээ ч хийж чаддаг. Тийм болохоор Итали оронд суралцахыг хүсэж байгаа бол бидэнтэй холбогдоорой.
Биднийг сонгон хамтран ажилласан ээж аавууддаа хүүхдүүддээ баярлалаа гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.






