Карли Рей Жепсэн “MTV Видео Авардс”-ын шагналыг хүртжээ

Канадын нэрт залуу дуучин Карли Рей Жепсэний “Call Me Maybe” дуу энэ зунBillboard-ийн хамгийн шилдэг 100 дууны эгнээнд багтсан юм. Түүнчлэн энэ зуныг байлдан  дагуулсан "Call Me Maybe" дуугаараа Жепсэн өчигдөр буюу пүрэв гаригт болсон “MTV Видео Авардс”-аас “Шилдэг залуу дуучин”-ы шагналыг  хүртжээ. Тэрбээр энэхүү шагналыг авсандаа маш их баяртай байна хэмээн өөрийн Twitter-ээр шүтэн бишрэгчидтэйгээ сэтгэгдлээ хуваалцсан байна. Түүнийг хөгжмийн ертөнцийн томоохон наадам болох “MTV Видео Авардс”-аас шагнал хүртсэнд ойр дотныхон нь болоод шүтэн бишрэгчид хамгийн баярлаж байгаа бололтой. Учир нь  түүнд баяр хүргэж, амжилт хүссэн олон мянган сэтгэгдлүүд түүний Twitter-т жиргэж байгаа аж.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.