Монгол охид ДЭЛХИЙН аварга боллоо

Мэргэжлийн спортод байх ёстой зүйлсийн нэг нь хөгжөөн дэмжигч охид. Гэхдээ хөгжөөн дэмжигч охид гэхээсээ бүжгийн нэгэн шинэ урсгал болтлоо хөгжиж, спортын төрөл гэж яригдах болоод удаж байна.



Гүйцэтгэдэг элементийн хувьд ч эрсдэл ихтэй, багийн ажиллагаа их шаарддаг үзүүлбэрүүд үе үе энэ бүжгийн спортын төрлөөс харагддаг. Тэгвэл Одгэрэл багштай Галт шувуу хамтлагийн өсвөрийн тамирчин охид АНУ-ын Флорида мужийн Орландо хотод болсон “Сургуулиудын болон үзүүлбэрийн багуудын ДАШТ-2018” тэмцээнээс “high kick” төрөлд алтан медаль хүртэж төрийнхөө далбааг мандуулжээ.

Мөн үүнээс гадна freestyle pom төрөлд хоёрдугаар байранд орж, багийн нийлбэр дүнгээр 6 дугаар байранд оржээ. Дашрамд дурьдахад уг спортын төрөл нь 2024 оноос Олимпийн төрөлд багтах эсэх асуудлыг Олон Улсын Олимпийн Хороо хэлэлцэж байгаа аж.













Эх сурвалж: http://www.view.mn/news/13768
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Exclusive Hosip***** (41.190.3.194) 2018-05-28 06:48:07
Таны бөөрийг 550000 доллараар зарж болно Энэтхэг хэл дээр Хэрэв сонирхсон бол бидэнд хандаарай exclusivehospitalgmailcom Баярлалаа