Үхрийн мах сэргээш ч байж болно


Хүн төрлөхтөн мах иддэггүй байсан бол бидний тархины хэмжээ одооныхоосдөрөв дахин бага байх байжээ. Учир нь маханд агуулагдах, уураг өөх тос нь бидний тархины багтаамжийг тэлж, оюун ухаан хөгжихөд нөлөөлдөг. Ялангуяа маханд агуулагдах цайр, төмөр, магни нь эрүүл мэндэд хэрэгтэй чухал эрдэс бодисууд аж. Мөн хүний бие организм мал амьтны махыг шууд уураг болгон “хувиргадаг” тул булчингийн хөгжил, гормоны  тэнцвэрт байдалд мах голлох үүрэгтэй гэдэг. Үүнээс гадна үхрийн маханд мэдрэлийн систем болон цус төлжилтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг витамин ихээр агуулагддаг аж. Сонирхуулахад өөхгүй маханд агуулагдах карнитин алдагдсан энергийг нөхдөг тул илүү цагаар ажиллаж хичээллэх үедээ сармистай мах идэж хүч тамираа сэргээж болдог гэнэ. 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.