Шивээсний талаар таны мэдлэгт...
Урин дулаан цаг наашилж, охид маань гоолиг биеэ ил гарган, залуусын харцыг булаан алхах үе ч мөн ойртсоор л. Харин үүнтэй зэрэгцэн арьсандаа шивээс хийлгэх талаар бодож яваа охид маань олон байгаа нь тодорхой. Тэгвэл охидууддаа зориулаад доорх мэдээллийг хүргэж байна. 

Шивээсийг байнгын болон түр зуурын гэх хоёр төрлөөр хийх болсон байна. Түр зуурын шивээс нь хамгийн удаандаа 28 хоног болдог гэнэ. Харин байнгын шивээсийг хийлгэхийн өмнө сайн бодож байж хийлгэх хэрэгтэ шүү. Учир нь байнгын шивээс нь таны арьсан дээр насан туршид үлдэнэ. Тиймээс түр зуурын шивээсийг сонгох нь эрсдэл багатай юм. Байнгын шивээс нь арьсан дээрх будаг, цахилгаан зүүний тусламжтайгаар арьсны дээд давхаргад нэвтэрч үлддэг байна.

Шивээсийг хийлгэхдээ бохирдох, сорви үүсэх, үрэвсэхээс бүрэн сэргийлэх ёстой. Шивээс хийх мэргэжилтнийг зөв сонгох, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангагдсан орчинд, зөвхөн нэг удаагийн багаж хэрэгслээр хийлгэх нь эрүүл ахуйн төдийгүй, гоо зүйн ач холбогдолтой юм шүү. Хамгийн гол нь зүүнүүд маш хурц байх шаардлагатай. Биенд нэвтэрсэн будаг арьснаас тэр даруй арилдаггүй тул шивээсний үр дүн 2-6 сарын дараа гүйцэд мэдэгддэг гэнэ.

Байнгын шивээсний нэг төрөлд байнгын будаг хамаарагддаг. Байнгын будганд, зовхинд зураас тавих, уруул хүрээлэх, хөмсөг шивэх зэрэг орно. Эдгээрийг шивээсний адил гүйцэтгэдэг. Байнгын будаг нь арьсанд уусалгүй толбо болж үлдэх, арьсны өнгөтэй зохицохгүй байх, эсвэл бүдэг, муруй зурагдах гэх мэт олон эрсдлийг дагуулдаг.

Мөн шивээсний будаг хүнд металл агуулсан байдгаас харшил үүсгэх магадлал өндөр байна. Зөвхөн туршлагатай, сайн мэргэжилтэн будагны хэмжээг, арьсанд нэвтрэх гүний хэмжээтэй зөв тооцоолж хийснээр шивээс тод, үр дүн сайтай болдог байна. Иймээс будгийн бүтэц, хүний биеийн арьсны онцлогийг сайн мэддэг мэргэжлийн хүнээр шивээсийг хийлгэвэл зохино.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







