Зүрх судас болон даралт ихтэй хүмүүс анхаарлаа хандуулаарай!


-Зүрхний бах /стенокардия/, амьсгаадалтанд зөгийн балтай сармис уухыг зөвлөдөг. Махны машинаар 10 нимбэг татаж шүүсийг нь шүүж аваад, сармисны 5 булцууг жижиглэж нэмээд 1 литр зөгийн бал хийнэ. Долоо хоног сэрүүн газар тавина. 4 долоо хоногийн туршид өдөрт 6 удаа 4 хоолны халбагаар ууна.

-Тогтмол зөгийн балтай тууримын (редька) шүүс, шинэ байцааны шүүс уух, алим идэх нь судас хатуурахаас (атеросклероз) урьдчилан сэргийлнэ. Судасны хатууралтай бол зөгийн балтай хүрэн манжин, үхрийн нүд аньс тонхуу /хрен/, сонгино далайн байцаа, гич /горчица/, цоохор майлз /сельдерей/, улаан лууван ахуй идэж байх хэрэгтэй.

-Судас нарийсахад зөгийн балыг бүхндээ түрхэж иллэг хийн арьсыг “татна”. Эмилгээний курс нь 4-6 сар

-Зүрх судасны тогтолцоог сэргээхийг тулд 5 хоолны халбага ямар ч хамаагүй нялх шилмүүсийг татаж, хагас литр ус хийгээд 10 минут зөөлөн буцалгаж, дулаан газар 6-8 минут идээшүүлээд шүүнэ. Өдөрт 4-5 удаа тал стаканаар ууна.

-Зүрхний ажиллагааг сайжруулахын тулд халгай, нохойн хошууны навч үндэс, улаан тэс /рябина красная/, долоогоно, бүрэлгэний /калина/ ханд тогмол ууж байхыг зөвлөж байна. Эсвэл архи спиртэд дарсан хушга, гаймуу /пастушья сумка/ зэргийн хандыг хэрэглэж болно. Спиртийн хандыг өдөрт 3 удаа 20 дуслаар уудаг.

-Цусны даралт өндөр бол стаканад 1 хоолны халбага эрдэнэ шишийн гурил хийнэ. Дүүртэл нь халуун ус хийж шөнөдөө орхино. Өглөө өлөн элгэн дээрээ хутгалгүй зөвхөн шингэнийг нь ууна.

-Даралт ихдэх өвчинд гүзээлзгэнэ, үхрийн нүд зөгийн балтай хүрэн манжингийн шүүс, хальстай нь жигнэсэн төмс, цайны мөөг, алтан цэгцүүхэйн /зверобой/ ханд, элсэн чихэртэй хольсон нимбэг буюу жүржийг хальстай нь хамт иднэ.

-Цусны даралтыг буулгахын тулд даавуунд алимны цуу шингээгээд даралт хэвийн болтол хөлийнхөө уланд 5-10 минут тавина. 

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Эрүүл мэндийн онлайн зөвлөх (202.179.20.93) 2015-05-13 11:53:22
Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат Артерийн даралтыг тэнцвэржүүлж өвдөлтийг намдаана толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана Даралт огцом өсөж бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай чанартай гэж үнэлэгдсэн Америк Франц Швейцар Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн Үйлчилгээ 1 Даралтыг зохицуулна а Толгойн хэсгийн цэгүүдээр б Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр в Зүрхний орчимд нөлөөлөх замаар г Гарын бугуйн дээрх цэгүүдээр 2 Үс уналт халцралт уналтыг зогсоох удаашруулах 3 Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна 4 хэсэг газрын өвдөлтийг намдаана 5 Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ 6 Иллэг массаж хийнэ Эрүүл мэндийн зөвлөх утас 94448429
emch zuvluj baina (103.10.23.41) 2014-10-19 17:39:55
zurh sudasnii uvching 100 anagaana utas 88228224
uuree (202.55.191.35) 2013-05-02 21:53:26
erdene chichiin gural gej yamar yum baidag yum be