Хооллох соёлоос суралцахуй
2012-09-25
Ширээний ард төлөв түвшин байх, зөв хооллох нь хүний соёлын ерөнхий хэмжээг харуулах нэг шалгуур болдог. Зооглох ёс журамд тухайн цаг үед тодорхой өөрчлөлт орж нэг зүйл үгүйсгэгдэж шинэ зүйл нэмэгддэг боловч үндсэн хэм хэмжээ огт өөрчлөгддөггүй юм. Эдгээр гол зүйлийн мэдлэг нь өдөр тутмын амьдралын янз бүрийн нөхцөл байдалд хэрхэн хандахад бидэнд тусалдаг. 
Ингээд зооглох тухай өгүүлье.
Ширээний ард суумагцаа юуны өмнө өөрийн байдлыг анхаарах ёстой. Цэх бөгөөд сандлыг нуруугаараа хөнгөн налсхийж суух хэрэгтэй. Сандлыг ширээнд хэтэрхий ойртуулж суувал ширээн дээр тохойлдоход хүргэдэг бол ширээнээс хол суувал хооллох үед тохигүй байдаг. Ширээнд суугаад, гараа хаанаа хийхээ мэдэхгүй хүн цөөнгүй байдаг. Ийм үед гараа нүүрнээсээ хол, духаа илэх, шанаалаа тулах зэрэг байдал гаргахгүйгээр өвдөг дээрээ чөлөөтэй байлгах нь зүйтэй.
Хооллох үед тонгойх, хажуу дахь хүндээ саад болохгүйн тулд гараа ширээн дээр тавьдаггүй. Хүмүүс заримдаа урдаа байгаа цардсан цагаан алчуурыг яаж хэрэглэхээ мэдэхгүй учир ажиглаагүй болж хэрэгсэхгүй өнгөрөөдөг. Зүй нь уг алчуурыг дэлгэж өвдөг дээрээ тавих ёстой. Түүгээр амаа арчдаггүй. Ам арчихад зориулсан цаас байдаг. Хооллож дуусаад тавагны баруун талд, тавгийг хураасан байвал голд нь алчуурыг тавьж орхино.
Урьд нь идэж үзээгүй шинэ төрлийн хоол байвал эзэгтэйгээс юугаар хийсэн ямар хоол, яаж идэхийг асууж болно. Хутга сэрээгээ унагачихвал авсны хэрэггүй, дахин шинийг аваад, олны анхаарлыг тагахгүйн тулд уучлалт гуйх ч хэрэггүй юм. А. П. Чехов Хоол идэхдээ өөрөө асгахгүй идэх нь чухал бус, харин өрөөл бусад асгавал түүнийг анзаараагүй мэт өнгөрч чаддаг байх нь чухал гэж хэлснийг ямагт санах хэрэгтэй. Хооллогчдын хэн нэг тэвдэх, сандрах, санамсаргүй алдаа гаргах юм бол түүнийг аль болохоор анзаараагүй мэтээр өнгөрөөхийг хичээгээрэй.
Тамхи татангаа ширээнд суух, хооллож дуусаагүй байхад тамхи татах нь бусдад тааламжгүй байдаг тул цээрлэх хэрэгтэй. Хооллох үед тамхи татах нь гэрийн эздийг үл тоомсорлож хүндэтгэхгүй байгааг үзүүлэхээс гадна тамхины утаа нь тэдний гараа гаргаж бэлтгэсэн хоол зуушны амт чанарыг бүрэн гүйцэд мэдрэхэд саад болдог. Дайллага дууссаны дараа кофе өгөхийн өмнө тамхи татаж болно. Бүр арга ядвал сүүлчийн хоолны юм уу чихэр жимс өгөхийн өмнө хоолны хэрэгслийг солих зайг ашиглан тамхи татаж болох юм.
Тайван хооллоход саад хийхгүйн тулд шөлийг чимээтэй сорох, тамшаалах, хүчтэй зажлах, амаа том ангайх зэргийг цээрлэж хажуугийн хүндээ хүрэхгүйгээр тохойгоо биедээ ойрхон байлгаж ширэан дээрээ хэт тонгойхгүй хооллохыг хичээх хэрэгтэй. Шөлийг бүр шавхах хэрэггүй бага зэргийг үлдээж болно. Энэ нь тавгаа хазайлгаж болохгүй гэсэн үг. Харин гэртээ бол тавгаа бага зэрэг хазайлгаж шөлийг үлдээхгүйгээр ууж болох юм.

Хооллож байхдаа, тэр ч байтугай хооллож дуусаад халбагаа ширээн дээр тавьж болохгүй, тавганд үлдээх хэрэгтэй. Хэрэв шөлийг аяганд хийсэн байвал халбага хэрэглэхгүйгээр цай уухтай адил ууна. Тахианы махыг шөлтэй өгвөл энэ нь I, II хоол учир эхлээд халбагаар шөлийг уугаад, дараа нь сэрээ хутга хэрэглэж махыг иднэ.
-Тахианы махыг хутга сэрээ хэрэглэж иддэг. Гэрийн нөхцөлд бол гараараа барьж идэж болно.
-Ширээг зөвхөн бугуйгаар хөнгөн түшиж суух нь тохиромжтой юм. Эмэгтэй хүн ширээг түр зуур тохойлдож болно.
-Хоолны хэрэгслээр «тоглох», ширээний бүтээлэгний "буланг хуйлах, нугалах, хөлөө жийх зэргийг цээрлэдэг.
-Хооллох үед тохойгоо аль болохоор биедээ наалдуулж суух хэрэгтэй. Халуун цай хоолыг үлээх, сорж уух, тамшаалахыг цээрлээрэй.
-Гоймон, гурил, өргөст хэмхтэй шөл, тархи, омлет (өндөг, хиамтай хуурга) зэрэгт хутга хэрэглэдэггүй.
-Хооллож дуусаад хутга сэрээгээ таваг дээр ишийг нь баруун тийш харуулж тавина. Хэрэв дараагийн хоолонд хэрэглэх бол тавганы хажууд авч тавина.
-Хутгыг хажуу дахь хүндээ ирийг нь өөр рүүгээ харуулж ишээр нь өгдөг.

-Хоол ямар нэг байдлаар эс таалагдвал энэ тухай ярих хэрэггүй. Зөвхөн талархал илэрхийлээд, идэхгүйгээ аятайхан үгээр тайлбарлах хэрэгтэй.
-Хоолны ширээнд суусан хойноо будаж шунхдах нь бүдүүлэг явдал юм.
-Өөрөөсөө хол байгаа зүйлийг авах шаардлага гарвал өөрөө зүтгэх хэрэггүй, харин хажуу дахь хүнээсээ дамжуулж өгөхийг хүсэх хэрэгтэй.
-Та чихэр юм уу давсыг хоол цайндаа хийхийнхээ өмнө хажуу дахь хүнээсээ хэрэгтэй эсэхийг асуухаа битгий мартаарай.
-Ширээн дээрээс авч хэрэглэсэн зүйлээ хажуудаа удаан байлгалгүй байранд нь түргэн буцааж тавиарай.
-Хоол, зууш, идээнээс тасалж авахдаа өөртөө тохирсон хэмжээгээр, бусдадаа хүртээхээр бодож хийх хэрэгтэй.
-Тавагтаа хоол үлдээх нь бусдыг хүндэтгээгүй, анхаараагүйг үзүүлдэг.
-Хутга сэрээг ишнийх нь үзүүрээс барих хэрэгтэй.
-Ямар ч тохиолдолд хутгыг амандаа хүргэж болохгүй. Зарим хоолонд жишээлбэл, бяслаг идэхэд зөвхөн хутга тавьсан байвал бяслагийг зүсэж аваад талхан дээр тавьж иднэ.
-Хоол аягалахад зориулсан хэрэгслийг хоолноос гаргаж ширээн дээр тавьж хэрхэвч болохгүй, хоолондоо буцааж хийх хэрэгтэй.

-Ямар нэг ундааг уухын өмнө, стакан дээр тосон толбо үлдээхгүйн тулд амаа заавал арчих хэрэгтэй.
Дээрх хэдэн зөвлөмжийг өдөр тутамд хооллохдоо мөрдлөг болгон хэвшүүлээрэй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hi
(79.102.26.114)
2013-05-03 03:41:45
saihan zobolgoo baina
0
0
0
Хариулах