Олон улсын тэмцээнээс Монгол улсын 66 хүүхэд цом хүртлээ
Энэ сарын 7-8 - ны өдрүүдэд Малайзын нийслэл Куала-Лампур хотод цээж тоолол Соробан сампингийн олон улсын 22 дахь удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн 7 ангилалд 78 хүүхэд оролцсон бөгөөд дэлхийн 60 гаруй орны 8500 орчим хүүхдүүдтэй өрсөлдсөн юм. Олон улсын ментал арифметикийн энэхүү тэмцээнд манай улсын 66 хүүхэд авъяас билгээрээ онцгойрон шалгарч, ГРАНД чемпион 1, Чемпион 2, Алтан цом 17, Мөнгөн цом 27, Хүрэл цом 20 авлаа.

Тэмцээндээ амжилттай оролцож олон улсад эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн шилдэг хүүхдүүд болон энэ бүгдийг зааж сургасан эрхэм багш, тусалж дэмжсэн эцэг эхчүүддээ халуун баяр хүргэе!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






