Дэлгэцийн бурхад баяраа тэмдэглэлээ (фото сурвалжлага)
Айл бүрийн бурхны нь оронд заларч өдөр бүр, үдэш бүхэн үзэгч түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзан золгодог МҮОНТ-ийн 45 жилийн ой энэ өдрүүдэд үргэлжилж байна. Монголын бүх телевизийн эцэг гэгддэг ууган телевиз өнөөдөр 600 гаруй уран бүтээлч, ажиллагсадтай. Ойн хүрээнд Монгол улсад телевизийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний болон МҮОНТ байгуулагдсаны 45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, улаан хивсний ёслол Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо. Улаан хивсний ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд телевизийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, инженер техникийн ажилтан, албан хаагчид оролцлоо.
Монгол улсад телевизийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний 45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд МҮОНТ-ийн 45 жилийн туршид бүтээж туурвиж ирсэн уран бүтээлийн охь дээжээс эгшиглэсэн юм.

















Үргэлжлэл бий.





