Нийтийн дуучдын тоглолт эрэлт ихтэй байна
Энэ жилийн хувьд удахгүй болох Мартын 8-ныг угтан Нийтийн дуучдын олон тоглолт болохоор төлөвлөгджээ. Эдгээрээ тоглолтуудаас эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан нийтийн дууны уран бүтээлчид хамтран монголынхоо бүх сайхан ээжүүд, үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан “Ачийг тань мөнхөд санана” баярын тоглолтоо өргөн барих болсон нь олон нийтийн талархалыг хүлээж, тасалбар нь эрэлт ихтэй байгаа гэнэ. Энэхүү тоглолтонд МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Г.Эрдэнэбат нарын гавьяатнууд болон СТА дуучин Э.Оюумаа, Х.Болормаа, Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Т.Батсайхан, Г.Чинболор зэрэг нийтийн дууны урлагийн өнгийг тодорхойлогч уран бүтээлчид нэгэн зэрэг оролцож ая дуугаа өргөн байрьж байгаагаараа онцлог ажээ.
Эрчүүд та бүхэн Мартын 8-ны баяраар эхчүүд, эмэгтэчүүд, гэргийгээ баярлуулахыг зорьж байгаа бол нийтийн дуучдын өнгийг тодорхойлж байгаа залуу уран бүтээлчдийн тоглолтыг үзээрэй.
Тоглолт: UB паласын концертын их танхимд 2015.03.06, 07, 08-ны өдрүүдэд 19:00 цагаас болох юм байна. Тасалбарыг 1900-1109 утсаар үнэгүй хүргэж байгаа гэнэ шүү.




