Кристиан Лубутен туфлийн шинэ коллекц нь эмэгтэй хүний хөлийг урт харагдуулна

Францын нэрт мастер Кристиан Лубутен туфлийн шинэ коллекцио гаргажээ. Эдгээр туфль нь бүсгүйчүүдийн хөлийг урт харагдуулдагаараа онцлог аж. Биеийнхээ өнгөтэй адил өнгийн туфлийг өмсвөл хөл урт харагддаг аж.



Харин бүсгүйчүүд тэр бүр өөрийн биеийн өнгө шиг өнгөтэй туфль олно гэдэг амаргүй байдаг билээ. Тиймээс К.Лубутен цагаан, шаргал, хүрэн, бараан гээд арьсны өнгөтэй төстэй өнгө бүрийн туфлийг худалдаанд гаргасан байна. Мөн Кристиан Лубутен хэлэхдээ “Эдгээр туфль бүсгүйчүүдийн хөлийг байгаагаас нь урт харагдуулж чадна. Түүнчлэн гоёлын хувцаслалтын өнгийг дарахгүй” гэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (202.5.196.23) 2013-10-14 18:35:57
taalagdaj bna