Египтэд эмэгтэйчүүд тэгш эрхийн төлөө жагслаа


Өчигдөр Египтийн нийслэл Каир хотын гудамжаар 200 орчим хүн “Сонгогчдын ассамблейн удирдлагууд эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсдоггүй” хэмээн хашгирч, жагсаал хийжээ. 
 
Жагсагчид шинэ өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн эрхийг хангасан улс төрийн байгууллыг бий болгохыг шаардсан байна. Энэ асуудлыг Сонгогчдын Ассамблейтэй хэлэлцсэн боловч үр дүнд хүрээгүй тул дээрх уриаг хашгирсан байна. 

Тус улсын үндсэн хуулийн 36 заалтад эмэгтэйчүүдийн тэгш эрхийг ноцтойгоор зөрчсөн байдгыг жагсагчид ихэд эсэргүүцэж байна. 
Жагсаалд оролцсон эмэгтэй “Эмэгтэйчүүдийн гэрлэлтийн насыг доод тал нь 18 болгох шаардлагатай. Тэд сурч боловсрох насандаа хүнтэй гэрлэж, хүүхэд гаргаж байна. egypt-file-photo-ap-670Охид бүсгүйчүүдийн сурах боломжийг хангах ёстой” хэмээн ярьжээ. 

Хосни Мубаракийг засгийн эрхээс буулгасны дараа тус улсын шинэ эрх баригчид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар дорвитой өөрчлөлт явуулна хэмээн мэдэгдсэн байна. Гэвч эрх баригч Лалын ахан дүүс хөдөлгөөн, Ерөнхийлөгч Мохаммед Мурси нарын явуулсан бодлогод эмэгтэйчүүдийн эрхийг хангасан нь учир дутагдалтай байгаа аж.
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.