Хатагтай Обама, Ромни нарын өрсөлдөөн

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Барак Обама болон Мит Ромни нар санал хураалтын өмнөх мэтгэлцээнээ эхлүүлээд буй энэ үед тэдний эхнэр Мишель Обама болон Энн Ромни нар ч мөн өрсөлдөж байна. Сонирхолтой нь, ямархуу гэрийн эзэгтэй болохоо харуулахаар жигнэмэг хийх тэмцээнд авьяас сорьж буй ажээ. Америкийн “Family Circle” сэтгүүлээс санаачилсан амтат жигнэмэг хийх тэмцээнд урьдчилсан байдлаар АНУ-ын Тэргүүн хатагтай 51,5 хувийн саналаар тэргүүлж байгаа гэнэ. Тэрбээр хар, цагаан шоколадтай жигнэмэг хийсэн бол Энн Ромни өнгөлөг жигнэмэг хийжээ. Тэдний жороор хийсэн амтат жигнэмгийг “Occidental Grill & Seafood” рестораны үйлчлүүлэгчдэд амтлуулж, саналыг нууцаар авч буй аж. Ялагчийг арваннэгдүгээр сарын 6-нд АНУ-ын шинэ ерөнхийлөгчтэй зарлахтэй давхцан тодруулах гэнэ.

 “Family Circle” сэтгүүлээс уг тэмцээнийг анх 1992 онд зохион байгуулж байсан гэнэ. Тухайн үед АНУ-ын өнөөгийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон болон Барбара Буш нар өрсөлдөж байжээ. 

 

 

News.mn

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.