Сурагчид мянган долларын төсөл бичих эрхтэй болжээ

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн Боловсролын газар хамтран Эрүүл мэндийн олимпиадыг анх удаа нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 5-9 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Олимпиадын зорилго нь хүүхэд бүр эрүүл мэндийн талаар тодорхой мэдлэгтэй байх, эрүүл байх эрхээ хамгаалж, бусдын эрүүл мэндийн төлөө хамтран ажиллах арга барил, зан үйлд суралцаж буйг дэмжихэд оршиж байгаа юм.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюнт-У нар олимпиадад амжилт гаргасан 13 сурагчид өнөөдөр өргөмжлөл, медаль, дурсгалын зүйл гардуулж өгсөн юм. Тэргүүн байр эзэлсэн 4 сурагчид өөрийн сурдаг сургууль дээр эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэх мянган долларын эрхийн бичгийг гардууллаа.

Мөн энэ үеэр Дэд сайд Ж.Амарсанаа сурагчдад хандан “Цаашид тус олимпиадыг зөвхөн нийслэлийн төдийгүй улсын хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа” ажээ.

Амжилт гаргасан сурагчид:
5 дугаар ангийн сурагчдын дунд:
1-р байр Б.Буянзаяа СХД 62-р сургууль, 2-р байр Ц.Энхтуул СХД 106-р сургууль, 3-р байр Б.Цолмон БГД Монгени цогцолбор сургууль
7 дугаар ангийн сурагчдын дунд:
1-р байр М.Оргилболд СХД 105-р сургууль, 2-р байр Г.Сайнзаяа БЗД 44-р сургууль, 3-р байр М.Намуун БГД Монгени цогцолбор сургууль
8 дугаар ангийн сурагчдын дунд:
1-р байр Н.Ану БГД 47-р сургууль ,2-р байр Б.Энхсаруул СБД 11-р сургууль, Ж.Тэмүүлэн БЗД 44-р сургууль 3-р байр С.Нямбилэг СХД 105-р сургууль
9 дүгээр ангийн сурагчдын дунд:
1-р байр Б.Тэмүүлэн БГД 28-р сургууль, 2-р байр А.Энхжин ЧД 50-р сургууль ,3-р байр Б.Хаш-Очир СХД 76-р сургууль
Энэ удаагийн олимпиадад нийслэлийн ЕБС-иудын 5, 7, 8, 9 дүгээр ангийн нийт 131 сурагчид оролцжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.