Энгийн аргаар үрчлээгээ багасга, бүсгүйчүүд ээ!


Эмэгтэйчүүд та бүхэндээ энэ удаад үрчлээнээс сэргийлэх дасгалыг санал болгож байна.

1. Зориудаар инээмсэглэ. Толинд харж байгаад хацрын булчинд ачаалал мэдрэгдэх хүртэл инээмсэглэ. Харин уруулаа жимийсэн байна. Өдөрт хэд хэдэн удаа давтана. Энэ дасгал нь нүүрний хэлбэрийг хадгалан хацар унжихаас сэргийлнэ.

2. Уруулаа шомбойлгоод нүдээ аль болох том харж, нүүрнийхээ бүх булчинг чангална.

3. Хоолойгоо зайлах гэж байгаа юм шиг хацраа түмбийлгээд аажмаар суллаж гаргах нь хацарны хэсгийн үрчлээнээс сэргийлнэ.

4. Толинд харж байгаад хацраа чихрүүгээ мөн, нүд рүүгээ өргөхийг хичээ.

Дараа нь уруулаа шүдрүүгээ шахна. Дасгалыг өдөр бүр 8-10 удаа хийхэд нүүрний бодисын солилцоо сайжирч булчингууд чангарна.

5. О Үсэг хэлж байгаа мэт амаа ангайж булчингуудаа чангална. Дараа нь хүзүүний булчингуудаа А үсэг хэлдэг шиг чангална. Тэгээд уруулаа аажуухан цорвойлгоно. У үсэг хэлж байгаа юм шиг. Дасгалыг өөрчлөн дарааллаар хийх үедээ булчингуудаа суллахгүй байх нь зүгээр.

6. Уруулаа цорвойлгох, инээж байгаа юм шиг сунгах дасгалыг ээлжлэн 10-20 удаа давтана. Булчин чангалж үрчлээ арилгадаг энэ дасгалыг хийхдээ ам тойрсон үрчлээ суухаас сэрэмжлээрэй.

7. Амаа жимийж, хоёр хацраа хийлж түмбийлгэх дасгалыг 10-20 удаа хийнэ.

8. Aмандаа хий дүүргэж түүнийгээ аман дотроо бөмбөг шиг эргүүлнэ. Энэ нь хацар болон уруулд дотроос нь массажилж байгаа хэрэг юм.

9. Дургүй хүрээд ярвайх гэж байгаа юм шиг дасгалыг 5-8 удаа хийнэ.

10. Уурласан мэт шүдээ зууж 5 секунд барь. 3-6 удаа давтана.

11. Жигшиж зэвүүцсэн мэт доод уруулаа ярвайлга. 8 удаа хийнэ.

12. Хий үнсэлт илгээ. 5-8 удаа давтана.

13. Хоёр уруулаа дотогш сороод 4-8 секунд барина. Дасгалыг 3-5 удаа давтана.

14. Aйсан мэт нүдээ бүлтийлгэ 5 удаа.

15. Нүдээ онийлго. 5 удаа

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.