Хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулна

Улаанбурхан өвчнийг таслан зогсоож, улаанууд өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хүн амын дархлааны түвшинг 95 хувьд хүргэх зорилгоор 3-14 насны бүх хүүхдийг “Улаанбурхан, улаанууд өвчнөөс сэргийлье” уриан дор улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалтын компанит ажлыг энэ сард улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж.
Дархлаажуулалт энэ сарын 8-18-ны өдрүүдэд сумын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, сургуулийн дархлаажуулалтын түр цэгүүдээр хийгдэх юм байна. Иргэд, эцэг эхчүүд, хүүхдүүд, байгууллагын удирдлагууд, бүх салбарууд энэхүү дархлаажуулалтын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж, товлосон хугацаанд хүүхдүүдээ бүрэн хамруулахыг уриалж байгаа юм байна.
Дархлаажуулалтын 10 хоногийн нээлт өнөөдөр 11.00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл дээр /Байгалийнн түүхийн музейн ард/ болно. Энэ жилийн уриа нь “Улаанбурхан, улаанууд өвчнөөс сэргийлье” аж.







