Мадоннаг арван насаар залуужуулжээ

Эмэгтэй хүн бүр нүд ирмэхийн зуур шидэт дохиураар дохиулаад нүүрнийх нь бүх үрчлээс арилаасаа гэж мөрөөддөг байхаа. Ямар ч хүн мэс заслын орон дээр хэвтэж, иртэй хутгаар зүсүүлж, тариа тариулахыг хүсдэггүй. Мэдээж үүнээс өөр үнэмшмээргүй, гайхалтай үрчлээнээс салах арга байхгүй. Харин 54 настай дуучин бүсгүй Мадонна “Мадам Тюссо” гэдэг лааны тосон музейны барималчдын тусламжтайгаар 10 орчим насаар залуу харагдаж байна. 10 дугаар сарын 11-ны өдөр “Лас Вегас”-т байрлах “Мадам Тюссо” музейд Мадоннагийн шинэ лааны тосон барималын нээлт болсон байна. Америк хөл бөмбөгийн супер цомын аврага шалгаруулах тэмцээний нээлтийн үеэр Мадоннагийн дүр төрх, хувцаслалт нь барималчдад урам зориг, шинэ санаа өгчээ. Уран барималчид Мадоннаг бодит байдлаас нь өөрөөр хийж түүнд тал зассан хэмээн “The Daily Mail” сэтгүүл болон европын хэвлэл мэдээллийнхэн маш их шуугижээ.

Түүний барималыг ойроос харсан хүн бүр залуужуулж хийснийг нь хүлээн зөвшөөрч байна. “Мадам Тюссо”-н музейн сайтан дээр бичсэнээр дуучны барималыг бүтээхэд дөрвөн хүний бүрэлдхүүнтэй баг ажиллаж таван долоо хоногийг зарцуулсан байна. Попын хатан хаан болсон бүсгүйн баримал Леди Гага, Майкл Жексон, Ферге, Бритни Спирс болон бусад алдартнуудын барималтай хамт байрлаж байна.
Б. Агиймаа






