Бяцхан хүүд туслацгаая

Өнөөдөр хэвлэлийн хүрээлэнд “Cochlear mongolia” төрийн бус байгууллагын тэргүүн А.Ариунчимэг болон Булгантамир хүүгийн эцэг эх сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Коклеар компани нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст дунгийн суулгац хийж, сонсох боломж олгодог байна 
Энэхүү хэвлэлийн бага ху

рлаар тэд хоёр нас долоон сартай Л.Булгантамир хүүд сонсгол бэлэглэхийг уриаллаа.
Л.Булгантамир хүү Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрсөн, тархины усан хавантай гэсэн оноштойгоор тус төвийн мэдрэлийн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байсан. Харин эмчилгээний явцад хэрэглэж байсан хүчтэй эмийн нөлөөгөөр хүүг сонсголоо алдсан хэмээн эцэг, эх нь ЭМЖЖ эмнэлгийн мэргэжлийн эмчид хандсан ч төрөлхийн сонсголгүй гэсэн онош гарсан байна. Гэхдээ олдмол болон төрөлхийн сонсголгүйг оношлох боломжгүй учир өнөөг хүртэл буруутай эмчтэй хариуцлага тооцолгүй өдийг хүрчээ.


Золоор бяцхан хүү ирэх сард Канад, Австралийн байгууллагын чихний дуран суулгах мэс засал хийлгэх боломжтой болсон. Засгийн газрын дэмжлэгтэйгээр дээрх мэс засалд хоёр хүүхдийг хөнгөлөлттэй үнээр оруулах болсон байна. Л.Булгантамир хүүгийн хувьд өрөөсөн чихэндээ дунгийн суулгац суулгаснаар бүрэн сонсголтой болох гэнэ. Мэс заслыг БНХАУ-ын мэргэжлийн эмч нар, монгол эмч нарын хамт ЭМЖЖ эмнэлэгт хийх ажээ. Гэхдээ мэс засал хийлгэхэд санхүүгийн бэрхшээл байгаа тул ийнхүү элэг нэгт монголчууддаа хандаж буй гэнэ.
Дашрамд дуулгахад энэ оны 12 сарын 20-ны дотор төлбөрөө төлөхгүй бол хүүд хагалгаа хийх боломжгүй гэсэн байна. Уг асуудлаар Эрүүл мэндийн сайдад хандахад, монголд болох хагалгаанд засгийн газраас зардал гаргахгүй гэсэн хариуг өгчээ. 

Мэс заслын үндсэн үнэ 29500 ам.доллар бөгөөд Засгийн газрын хөнгөлөлттэй үнээр 19500 ам.доллар буюу 27 сая 500 мянган төгрөгийн арваннэгдүгээр сарын 20-ны дотор төлсөн байх шаардлагатай аж. 

Л.Булгантамир хүүд туслахыг хүсвэл ХААН банкны 5021463141 дансанд хандив өргөж болох ба хүүгийн аав Д.Лувсансамбуутай 99666647 утсаар холбогдож болох юм.
 


Н.Задгайцагаан
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.