Ханиа зөв сонгоорой, бүсгүйчүүд ээ!

Энэ хорвоод хүн хосоороо амьдрах хувь тавилантай. Тийм ч учраас бид хэн нэгнийг насан туршдаа хайрлан халамжилж, үр хүүхэдтэй болж сайхан гэр бүлийг цогцлоохын тулд сонголт хийдэг. Энэ сонголт бол маш чухал. Нэг сонгосон бол өөрчилж үл болно. Гэвч өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд маань ханиа буруу сонгосноос үл ойлголцох, салах үзэгдэл их ажиглагдаж байна.Үүний цаана эцэггүй хүүхэд, бэлэвсэн эхнэрийн амьдрал л үлддэг. Бүсгүй таны нуруун дээр маш хүнд ачаа ирнэ.Нөгөөтэйгүүр зарим нь өөр нэгэнтэй амьдралаа эхэлдэг. Мэдээж яаж үргэлж ганцаараа явахав. Гэтэл хүүхдэд тань хойд эцгийн гараар өсөх тааламжгүй л байх болно. Магадгүй сайн хүнтэй таарч болно. Гэвч энэ нийгэмд тийм хүн цөөхөн шүү дээ.
Бүсгүй та ийм амьдралаар амьдрахыг хүсэхгүй тийм үү?. Үнэндээ ардчилсан гээд байгаа энэ нийгэмд хүмүүс хэтэрхий задгай чөлөөтэй салж нийлдэг болж.Уг нь гэрлэхдээ хосууд “хэзээ ч салахгүй үүрд хамт байж жаргал зовлонгоо хуваалцана” гэж тангараг өргөдөг. Гэтэл энэ үгний үнэ цэнэ нь алдагдаж, хий хоосон бэлэгдэл мэт санагдаж байна. Ханиа буруу сонгосноос салж сарних үзэгдэл бидний нүдэн дээр илт байгаа учраас бүсгүйчүүдээ ханиа зөв сонгоорой. Таныг насан туршдаа хайрлаж хамгаалж чадах, гадаад өнгө үзэмжээс илүү дотоод сэтгэлийг нь хараарай.Гэрлэлт бол маш ариун нандин зүйл байх ёстой. 

 
 
 


 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(80.216.195.59) 2014-08-21 21:45:15
Vrgelj emegteichvvd bidendee sanaa tabij bdag chin setgeld chin bayrllaa tanai hamt olond ajiliin undur amjiltiig hvsey