Хиймэл шүд хийлгэхдээ нөхрөөсөө зөвшөөрөл авна

Өнгөрсөн жил АНУ-ын хууль тогтоогчид нэгэн хачирхалтай хууль гаргах гэсэн боловч амжилтгүй болсон аж. Хуулийн төсөл нь ресторанд хамт хооллосон  хосын хэн нь мөнгөө төлөх вэ гэдэг асуудал байжээ. Хууль тогтоогчид хос хоёр ийм үед зардлаа тэнцүү хувааж төлөх ёстой гэж үзсэн юм. Энэ хууль олон нийтийн дунд шуугиан дэгдээсэн ч олон хүний дургүйцэлтэй тулгарсан аж. Гэвч үүнтэй төстэй хуулиуд зарим улс оронд одоо ч байдаг гэвэл та итгэх үү?

АНУ-ын Вермонт мужид эмэгтэй хүн хиймэл шүд хийлгэхээр бол заавал эр нөхрөөсөө зөвшөөрөл авах ёстой гэнэ. Учир нь эмэгтэйчүүдийг хурьцлын үеэр зүй бус авирлаж мэднэ гэж үздэг байна.  

Тусон болон Аризонад эмэгтэйчүүдэд өмд өмсөхийг хориглодог.  Тэгсэн хэрнээ богино өмд өмссөн бүсгүйд хэн ч юу ч хэлдэггүй аж.

Шинэ Мексикийн  Каризозод олон нийтийн газар эмэгтэй хүн сахалтай явахыг хуулиар хориглодог гэнэ.

Теннеси мужийн Dyersburg хотод эмэгтэй хүн эрчүүдийг болзоонд урих нь хууль бус гэнэ.

Нью Йоркын  Кармел дүүрэгт эмэгтэйчүүд тогтоосон хэмжээнээс илүү өндөр өсгийт өмсөх хориотой гэнэ.  Ингэснээр хот “Sex and the City” гэдэг нэр авахгүйн тулд иргэдээ хамгаалж буй хэрэг гэж үздэг гэнэ. 

Мичиганд  эмэгтэйчүүд эр нөхрийнхөө зөвшөөрөлгүй үсээ тайруулах хориотой аж. Зөвхөн нөхөр нь зөвшөөрсөн тохиолдолд үс зүсээ хүссэнээрээ янзлуулах эрхтэй гэнэ.

 

 

Н.Рэй

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.