“Хүүхэд бүрийг хамгаалъя”

 

Ерөнхийлөгчийн ивээл дор хүүхдийн эрх ашгийг хамгаалахад тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэхээр “Хүүхэд бүрийг хамгаалъя” форумыг зохиогдож байна.
“Хүүхэд бүрийг хамгаалъя” форумын хүрээнд “Даймонд пресс клуб”-ын “Хөрст дэлхий” ТББ улсын сургуулиудыг автобустай болгох санаачилга гарган эхлүүлж, хэд хэдэн сургуулийн хажуугийн зам дээр “Анхаар хүүхэд, хурдаа хасна уу” гэсэн сануулга бүхий самбар босгож байгаа аж.
Шинэхэн автобус хүлээн авах сургуулийг ирэх нэг дэхь өдөр болох “Хүүхэд бүрийг хамгаалъя” форумын үеэр тодоруулах юм.

Хүүхдийн эрх ашгийг хамгаалахад хамгийн түрүүн хэрэгтэй байгаа, бас хэрэгжүүлэх ёстой зүйл бол стандарт гэдгийг “Хөрст дэлхий” ТББ-ын тэргүүн Б.Ганбаяр онцолж байна. Хүүхдээ машинд яаж авч явахаас эхлээд сургуулийн орчин ямар байх ёстой гэдэг нь бүгд нарийн стандарттай байж, түүнийг хэрэгжүүлдэг болсон цагт хүүхдийн эрх ашгийг жинхэнэ утгаар нь хамгаалж чадна гэж тэрээр үзэж байна. Стандарт болон бусад асуудалтай холбогдуулан Форумаас уриалга гаргахаар төлөвлөжээ.

 


Б. Агиймаа

 

 

 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.