Буржгаруудын шоу

 

“Matrix” салоны хамт олон 10 жилийн ойн баяраараа “iLoft Function House”-д Буржгар үстнүүдийн шоуг зохион байгууллаа. Нэг дор хамгийн олон буржгарууд чуулсан шоуг “ТВ Коктейль” хамтлагийн Өөскө, Цоомоо нар хөтөлсөн. Мэдээж тэд ч бас буржгар.  


Уг арга хэмжээний тайзнаа хүннүгийн сүг зурагтай цээж нүцгэн бүжигчин залуусын боди артын үзүүлбэрүүдээс гадна топ модель Г.Уранчимэг тэргүүтэй загварын охид дотуур хувцастай боди артын үзүүлбэр үзүүлсэн юм. Мөн  тэнд буржгар биш ирсэн хүмүүс үүдний зааланд салоны сандал дээр тухлан үсээ буржийлгаж, бусадтайгаа нийдэх боломжийг тэд олгосон. Шоунд “Matrix” салоны байнгын үйлчлүүлэгч “Гурван охин”, “Sweetymotion”, “Хурд”, “Шанз” тайзнаа уригдаж залуустай нэгэн оройг хамт өнгөрөөсөн. Энэ л үдэш тайзыг одод доргион эзэгнэж, шилдэг DJ нар залуусыг хөгжмийн хэмнэлд автуулж, буржгарууд баяраа тэмдэглэсэн юм.  Буржгар үстнүүдийн шоунд шилдэг буржгар үстэй хоёр оролцогчийг шалгаруулан “Matrix” салоноор тус бүр нэг сая төгрөгөөр үйлчлүүлэх эрх, 100 мянган  төгрөгөөр шивээс хийлгэх эрхээр шагнасан.

 

 

 

Б. Агиймаа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.