Английн хатан хааны загвар зохион бүтээгч Серапп Поллард Лондонд болох шоундаа Монголын загвар өмсөгч охидыг урина

Английн хатан хааны загвар зохион бүтээгчээр олон жил ажилласан Серапп Поллардын загварын шоугаа өнгөрсөн долоо хоногт Туркийн Элчин сайдын өргөөнд хийлээ. Манай улс Турк улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой эл өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь уг загварын шоу байлаа. 

Загварын шоунд нийт 18 загвар өмсөгч оролцсон байна.Тэрээр Монголын загвар өмсөгч охидын талаар ам сайтай буцжээ. Тэрээр "Монгол охид гайхалтай аливаад маш сайн дасан зохицож чаддаг санагдсан. Бас чадварлаг юм. Би танай загвар өмсөгчдийг намхан гэж бодсон. Гэтэл тийм биш байлаа. Өндөр, ур чадвар сайтай, үг сонсдог, юмыг амархан сурдаг юм байна. Тиймээс хамтарч ажиллахад хялбархан байлаа. Тиймээс дараагийн загварын шоундаа эдгээр охидуудыг Лондонд урих бодолтой байгаа" гэжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.