Эмэгтэйчүүд давамгайлж байна
2012-11-11

Манай улсад эмэгтэйчүүдийн эзлэх хувь жил ирэх тутам өссөөр байна. 2000 оны тооллогоор эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс 17.5 мянгаар илүү байсан бол уг үзүүлэлт 2010 онд 19.6 мянга болж, 11.9 хувиар нэмэгджээ. 2000 онд 25-аас дээш насанд эмэгтэйчүүд давамгайлж байснаа 2010 онд 10 насаар ухарч, 35 болсон байна. Бага залуу насанд эрэгтэйчүүд давамгайлж нас ахих тутам тэдний нас барах магадлал нэмэгддэгтэй холбоотойгоор эмэгтэйчүүд илүү болох хандлага манай улсад ажиглагдаж байна. Гэхдээ 2010 онд эмэгтэйчүүдийн давамгайлах нас ухарсныг гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөнтэй холбож үзэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

