13 настай монгол охин ”Дэлхийн эрэлхэг эмэгтэйчүүд” жагсаалтанд бичигдлээ

Дэлхийн алдарт Harper"s Bazaar сэтгүүлээс 2016 оны "Эрэлхэг эмэгтэйчүүд" - ийг нэрлэжээ. Энэхүү жагсаалтанд Монголын бүргэдчин охин Н.Айшоплан орсон байна. Энэ нь Монголоос дэлхийн жагсаалтанд орж буй анхны тохиолдол юм. 

Монголын баруун хязгаар нутаг, Алтайн уулсын бэлээр нутаглах Казах ард түмний билэг тэмдэг, сүр хүчийг илтгэдэг бүргэдийн тухай BBC агентлаг сурвалжлага бэлдэж байсан билээ. Энэ үер 13 настай Н.Айшоплан охин олны анхаарлыг татсан юм.  “Бүргэдийн баяр”-т оролцон 80 гаруй эрчүүдийг ардаа орхиж “Алтан бүргэд” ын эзэн болсон тэрээр BBC- ын зурагчины анхаарлыг ихэд татжээ. Гар дээрээ бүргэдээ суулгасан бяцхан охины зургийг нийтэд дэлгэсэнээр түүний гайхалтай ертөнцийг дэлхий даяар сонирхож эхэлсэн юм. 


13 -хан настай атлаа - 40 хэмийн хүйтэнд уул толгодын оргил дээр гарч, нас бие гүйцсэн бүргэдийг гар дээрээ суулган, ан гөрөө хийдэг онцгой охины тухай  “The Eagle Huntress” хэмээх баримтад кино нийтийн хүртээл болсон билээ. Ийнхүү дэлхийн анхаарлыг татсан бүргэдчин охин энэ удаад 2016 оны "Эрэлхэг эмэгтэйчүүд" - ын нэгээр шалгарсан байна. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.