Үргэлж сайхнаараа байхад тань туслах энгийн аргууд

1. Зөгийн бал
Аминдэм микро элементээр баялаг энэ бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэвэл гадна дотно аль ч талаасаа эрүүл, үзэмжтэй харагдахад шууд нөлөөлдөг. Гол нь чанартай, цэвэр балыг сонгох нь чухал
2. Далайн гаралтай бүтээгдэхүүн хүнсэндээ түлхүү хэрэглэ
Ийм бүтээгдэхүүн их хэмжээний иод агуулагдаж байдаг учир хүний арьсанд тэжээл өгдөг. Мөн далайн давстай усанд ороход оюун ухаан сайжирч, арьс булбарай зөөлөн болж, ядаргаа тайлагддаг байна
3.Жимсний хольцтой гоо сайхны бүтээгдэхүүнийг сонго
Гүзээлзгэнэ, үхрийн нүд, усан үзэм, өргөст хэмх зэрэг нь арьсыг цайруулж, сэвх батгыг бүдгэрүүлдэг байна
4. Цөцгийн тосоор нүүрэндээ маск тав
Ингэх нь хуурай, үрчлээтэй арьсанд гайхалтай үр дүн өгдөг
5.Хэрэглэсэн цайныхаа ууттай хандыг бүү хая
Хуучин ууттай хандыг хөргөгчиндөө хадгалаад, нүдэн дээрээ жин тавих хэрэгтэй. Энэ нь нүдний дор үрчлээ үүсэхээс сэргийлж, ядаргаа тайлдаг бөгөөд арьсны өнгийг толигор, өнгөлөг болгодог гэнэ
6.Хуйхандаа ургамлын тос түрх
Үсээ угаахаас 20 минутын өмнө ургамлын тосоор массаж хий. Үүний дараа гялгар уут углаад 10 минут байлга. Дараа нь үсээ цэвэр усаар зайлан угаагаарай. Энэ нь нарны хэт ягаан туяанаас үсийг хамгаалдаг. Мөн тархийг амрааж, ядаргааг тайлах үйлчилгээг давхар үзүүлдэг байна.
7.Халуун ванн, саунд ор
Саун, халуун ууранд суухад зөвхөн нүүр төдийгүй биеийн бүхий л хэсгийн арьсны нүх сүв цэвэрлэдэн, арьс эрүүлэгдэж, гайхалтай сахйан толигор, зөөлөн болгодог.








