Бүсгүй таны дотоод сэтгэл хамгаас ариун байх ёстой



Бүсгүйчүүдээ өөрийн гадаад байдалдаа анхаарал тавьдаг шигээ дотоод ертөнцдөө бас анхаарал тавих хэрэгтэй. Иймд дараах зөвлөгөөг уншаад өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлэхийг хичээгээрэй.



  1. Хэрвээ хайр дурлал чинь бүтэлгүйтвэл уйлах хэрэггүй. Харин энэ бүхнээ ойр дотно найз нөхөд эсвэл сэтгэл зүйчтэй хуваалцах хэрэгтэй.
  2. Үзэн ядах сэтгэлээс ангижир. Дотоод сэтгэлдээ түүнийг тээхийн хэрэггүй. Үүний тулд түүний орон зайг уучлах, өршөөх мэдрэмжээр дүүргэ.
  3. Хувь заяагаа голж бусдад атаархах хэрэггүй. “ Бурхан өгдөг бас авдаг” гэсэн үгийг санаж байхад илүүдэхгүй.
  4.  Инээмсэглэ. Ямар ч шалтгаангүй байсан ч инээмсэглэ. Таны нүүрэнд инээмсэглэл тодрох үед тэр таны дотоод ертөнцийг гэрэлтүүлэх болно.
  5. Битгий шуна,бүү харамла. Хэрэгтэй зүйлээ л ав. Бүгдийг өөрийн болгох гэж улайран ажиллахын хэрэггүй.

















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.