Хугацаа нь хэтэрсэн гоо сайхны бүтээгдэхүүнээ хаях хэрэгтэй шүү
Эмэгтэйчvvд бид гоо сайхны бvтээгдэхvvн худалдан авахдаа хуурамч биш харин жинхэнэ фирмийнхийг авах хэрэгтэйг сайн мэддэг. Гэхдээ хичнээн сайн фирм байсан ч vйлдвэрлэгдсэн хугацааг нь сайн хараарай. Учир нь хугацаа хэтэрсэн гоо сайхны бүтээгдэхүүн нь таны гадна тєрх тєдийгvй эрvvл мэндэд сєргєєр нєлєєлж vрэвсэл vvсгэж, харшил єгч болзошгvй.
Гэхдээ зєвхєн хайрцаг саван дээрх хугацааг харснаар л хязгаарлаж болохгvй. Гоо сайхны бvтээгдэхvvнvvд савыг задалсан цагаас эхлэн хєгширдєг. Хэдийгээр хайрцаг саван дээрх зааварт гурван жилийн баталгаа гэж бичсэн байсан ч жил хагасаас илvvтэй ашиглах хэрэггvй. Яагаад гэвэл эдгээр бvтээгдэхvvн орчноос хамаарч бохирддог учраас хамгийн нэртэй фирмийн бvтээгдэхvvн боловч харшил єгч, vрэвслvvлж магадгvй.

·Сормуусны будаг 3-6 сар
·Нvдний эсвэл уруулын харандаа 12-18 сар
·Тональ крем 6-18 сар
·Нунтаг пудр 12-18 сар
·Шахмал пудр 12-18 сар
·Нvдний тодруулагч 6-12 сар
·Хуурай хацрын будаг 12-18 сар
·Нvдний тень 12-18 сар
·Уруулын будаг 12-18 сар хадгалагдана
Хэрэв та будаг шунхаа хэзээ эхэлж хэрэглэснээ мартчихвал дараах шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анзаараарай.
·Муудсан уруулын будаг уруул хатааж, жигд бус будагддаг. Хааяа эвгvй амт, vнэртэй болдог
·Сормуусны будаг хуучирсан бол бєєгнєрдєг, мєн будсаны дараа амархан бутарч унадаг
·Хуурай тень, пудр, хацар єнгєлєгч бєєгнєрч жигд бус, толботой будагддаг
·Кремний єнгє, vнэр єєрчлєгдєж, бvтэц хэсгvvд нь задарч, хатаж хуурайшдаг.
Гоо сайхны бvтээгдэхvvн мууддаг гол шалтгаан бол бактери. Иймээс будаг шунхандаа бактери оруулахгvйн тулд крем, тень, хацрын будаг зэргийг хуруугаараа биш зєвхєн зориулалтын бийр, багс зэргээр тvрхэх хэрэгтэй. Нэг багсаар олон тєрлийн будгийг тvрхэж болохгvй. Хэрэглэсний дараа эдгээр багс, бийрээ буцалсан усаар байнга угааж хатаах хэрэгтэй.
Хуурай сэрvvн газар хадгална гэдэг нь заавал хєргєгчинд хадгална гэсэн vг биш. Будаг шунхаа угаалгын єрєєнд байлгаж болохгvй. Яагаад гэвэл тэнд их чийглэг, єндєр хэмтэй. Мєн паар, халаагуурын ойролцоо нарны гэрэл шууд тусах газарт хадгалж болохгvй.







