30 өдрийн планк хийгээд, үр дүнг нь үзээрэй
Планк дасгалыг хийснээр биеийн бүхий л булчин чангардаг. Олон минут янз бүрийн дасгал хийж, хөлсөө гаргах шаардлагагүй, планк хийгээд үзээрэй. 30 өдрийн хөтөлбөрийг танд хүргэж байна. Эхний өдөр 20 секунд барих бөгөөд хугацаагаа бага багаар ихэсгэсээр хамгийн сүүлийн өдөр 5 минут планк хийх юм.

Сэтгүүлч Лия Уайналек хэмээх эмэгтэй энэхүү хөтөлбөрийг туршиж үзжээ. Тэрээр "Хийхэд тун амархан харагдсан. Хийж чадна гэж өөртөө ч итгэлтэй байсан. Гэвч харагдаж байгаа шигээ хялбар байгаагүй. Би шантарсан шүү, гэхдээ бууж өгөөгүй. Хамгийн гол нь үр дүнг нь төсөөлөгүй сайн байсан " гэж хэлжээ. Мөн зөвхөн биеийн өөрчлөлт биш сэтгэлийн стрессээсийг мөн үгүй болгосон байна. "Ийм богино хугацаанд гайхалтай үр дүн гарна гэж бодоогүй" хэмээн сэтгүүлч бүсгүй сэтгэгдлээ хуваалцжээ.

Планк дасгалыг хийснээр танд дараах өөрчлөлтүүд гарч эхлэх болно.
- Бие тань илүү хөнгөн болох болно
- Сэтгэл санаа өөдрөг болно
- Бодисын солилцоо сайжирч эхлэнэ
- Биеийн булчингууд чангарана
- Булчингууд чангарсанаас элдэв бэртэл гэмтэлээс сэргийлж чадна
Хэрвээ планк хийхээр шийдсэн бол дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй.
- Гэмтэл бэртэл авахгүйн тулд планкыг зөв хийх хэрэгтэй. /Нуруу тэгш, гар хөл дээр биеийн жинг жигд өгнө. Мөн жигд амьсгална/
- Харагдаж байгаа шигээ хялбар биш гэдгийг битгий мартаарай
- Зүрх судасны өвчтэй, илүүдэл жин ихтэй хүмүүс эмчтэй зөвлөлдөж энэ дасгалыг хийгээрэй
- Хэрвээ та байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй, дасгал хийдэг бол планкын хүндэвтэр бусад байрлалуудаар хийж болно

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







