Эрчүүд заримдаа болхи улс, үүнийг тэсэх л хэрэгтэй

Машин. Тэр магадгүй машинаа таниас ч илүү хайрлаж, түүнтэйгээ шөнө болгон “унтахыг”хүсдэг болчихсон байж болно.
Буйдан дээр тарвалзах. Эрчүүд болгонд “дөрвөн хөлтэй найз” байдаг. Энэ бол Диван. Түүнтэй эрчүүд хэдэн цагаар бүр өдрөөр ч “тоглож наадах” дуртай. Дэлгүүр яваад ир, Хогоо хаячих, Хүүхдээ цэцэрлэгээс аваад ир гэхэд тэд би завгүй байна хэмээж болно шүү.
Зэрлэгдүү. Хоолоо идэнгээ триллер эсвэл кино үзэх нь хамгийн сайхан таашаал ч байж мэднэ. Цус, хоол хоёрыг хольсон ч тэд сийхгүй.
Үнэр. “Үнэртэй” эрээс өөр муухай зүйл гэж хаана байна аа.
Араар тавилт. 15 жилийн өмнө эрчүүд эмэгтэйчүүдээс гурав дахин их араар тавьдаг байжээ. Тэгвэл өдгөө хүүхнүүдийн 74%, эрчүүдийн 46% нь араар тавьдаг.
Хурхирах. Зарим эрчүүд Михаэль Шумахерын “Формула-1”-ээс чанга хурхирч чаддаг.
Найдваргүй. Лхагвад утасдана гээд Баасанд тань руу залгана. Тэнгэрийн оддыг бэлэглэнэ гэснээ хэдэн чихэр өгнө. Гэрлэнэ гэж байснаа гэнэт….
Бэлэг. Эрчүүд бэлэг өгөх дуртай ч сонголт огт хийж чаддаггүй.

Зурагт. Спорт, мэдээ, боевикийн суваг түүний гол сонголт. Мөн аяллын цаг, улс төрийн маргаан, рок тоглолт,триллер, дүрэмгүй зодоон… Үүнийг эрчүүдийн тархи яаж тэсэж байдаг байна аа?
Хараал. Түүний хэлдэг харааалыг нь бичиж аваад өөрт нь сонсгох юмсан.
Бахархал. Найзууддаа гайхуулдаг нэг зүйл нь мэдээж нөгөөх л секс шүү дээ.
Б. Агиймаа




