“Making The Band-4” шоуны хоёрдугаар шат маргааш эхэлнэ

“МН-25” суваг телевизээс дөрөв дэх жилдээ  зохион байгуулж буй “Making The Band-4” шоуны нэгдүгээр шатны шалгаруулалт “Хүүхэлдэйн театр”-т болж өнгөрлөө.

Тус шалгаруулалтад 18-22 насны 240 гаруй охид залуучууд авьяасаа сорьсноос хоёрдугаар шатанд 50 нь үлдээд байна. Хоёр дахь шатны шалгаруулалт маргааш болох бөгөөд гуравдугаар шатанд зургаан охиныг үлдээх аж. Яваандаа хоёр охиныг хасч дөрвөн охины бүрэлдэхүүнтэй хамтлаг байгуулахаар болжээ.  “МН-25” суваг  шоуны шалгаруулалтаар 50 дугаар нэвтрүүлэг бэлтгэх бөгөөд энэхүү нэвтрүүлэг нь Өвөр Монголын “Одон” телевизээр цацагдахаараа онцлогтой аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.