Үндэсний шилдэг уран илтгэгч Б.Пүрэвсүрэн Өөрчлөлтийг өөрөөсөө

 

  Монголын олон мянган эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болж яваа шилдэг залуу илтгэгч Б. Пүрэвсүрэнтэй уулзаж ярилцлаа.Заримдаа хий хоосон магтаалаас илүү хатуу шүүмжлэл амжилт өөд дагуулж болохыг энэ бүсгүйн хичээл зүтгэл амжилтаас харж болохоор байлаа.  Өнөөдөр тэр үндэсний шилдэг уран илтгэгч болсон байна.

 

 Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач

Намайг Болоожийн Пүрэвсүрэн гэдэг. Би “Alfa meda” компанид маркетингийн албаны даргаар ажилладаг.Мөн Мобиком компанитай хамтран  Express student  буюу Өөрчлөлтийг өөрөөсөө лекцийг их дээд сургуулиудаар тавьж байна.

 Энэхүү лекцийн гол зорилго нь юу вэ?

Энэ бол залуу хүн бүрийн боддог сэдвийн нэг. Хүн болгон өөрчлөгдөхийг хүсдэг. Хамгийн төгс болчихсон  гэж боддог хүн ч ямар нэг байдлаар өөрчлөлтийг хүсэж л байдаг. Өнөөдөр бид Америк шиг болж өөрчлөгдөхийг хүсэж байхад, Америк Япон шиг , Япон Хятад шиг ... Бидний төгс гэж бодож байгаа зүйлүүд ч гэсэн өөрчлөгдөхийг хүсэж байдаг. Өөрчлөгдье гэвэл оролц гэсэн санаа нийгэмд тархаад байна. Улс төрлүү хазайсан  бүх хүний л уриа болчихож. Тэгвэл яаж? бас хаана хүрэх гэж өөрчлөгдөх юм бэ?

Оюутны алсын хараа бол хамгийн гэгээлэг бөгөөд хамгийн хол орон зайг тодорхойлж чаддаг. Тэдний алсын хараа  их сургууль төгсөх явдал биш. Сэтгүүлч бол сонин телевизтэй ,орчуулагч нь орчуулгын товчоотой болох гээд ирээдүйн ажил нь тэдэнд чухал.  Тэр орон зай руугаа хүрэхийн тулд оюутан өнөөдөр нийгэмтэй яаж хандах? юу хийх? ёстойг л бид өгөхийг зорьж байгаа юм. Түүнээс биш зорилготой бай гэдгийг хэлэхгүй. Зорилгогүй оюутан гэж нэг ч байдаггүй.Өглөө хичээлдээ явахын тулд сэрүүлэг тавьдаг. Энэ бол хамгийн багадаа маргааш өглөөний зорилт.  Тиймээс энэ чухал биш . Харин түүндээ яаж хүрэх, хандлагаа яаж өөрчлөх л гол зүйл болоод байна.   Энэ тухай ярих нь оюутнуудын өөрчлөлт гэдэг энэ зүйлтэй огтололцох юм  байна гэж бид бодсон.

Цаашид хэдий хүртэл үргэлжлэх вэ?

Гол зохион байгуулагч нар нь хэлэхдээ оюутнууд нааштай хүлээж аваад үүнийг сонсох хүсэл эрмэлзлэлтэй, хүртээмжтэй байвал цаг хугацаа заалгүй үргэлжлээд явах боломжтой гэсэн.

... Оюутан байхдаа мэтгэлцээний тэмцээнд ороод шүүгчээс хатуу шүүмжлэл сонсож байсан. Магадгүй түүний хүчинд өнөөдөр би энд зогсож байна... гэж та  лекцэн дээрээ хэлсэн. Энэ талаар яриач?

Тухайн үед яг л хорвоо хөмөрчих шиг санагдсан. Ярих юмаа мэдэхгүй эсвэл ярих юмгүй хүнд мэтгэлцээний долоон минут гэдэг  маш урт хугацаа.  Арай гэж цаг нь дуусаад шүүгч оноо өгөхдөө чи бол энэ урлагийн хүн биш, явж номын сандаа суу. Тэр нь чамд арай илүү өгөөжтэй гэж уурлаж зандарч биш хамгийн гол нь  намайг их ёжилсон байдлаар хэлсэн юм.Тухайн үед би дотроо шүүгч надад ингэж хэллээ дээ гээд бухимдаад л байсан . Сурагчид муу авахаараа багш тавьчихсан, онц авахаараа би авсан гэдэг шиг л. Ингээд би нэг жил гаран огт мэтгэлцээгүй. Зүгээр л номын санд сууж зөвхөн хичээлээ хийдэг оюутан болсон. Тухайн үед би эрх зүйч мэргэжлээр сурч байсан. Манай хичээлийн 90 хувь нь амаар хамгаалж шалгалт авдаг. Тийм учраас надад дахиад л харилцаа гэдэг зүйл хэрэгтэй  болж байгаа юм. Багшийн асуултанд хариулна, түүнийг үгүйсгэх няцаах, өөрийн байр суурийг илэрхийлэх, заримдаа бүр номны байр суурьтай ч гэсэн багахан байдлаар үзэл бодол зөрөх гэх мэт зүйл гарч ирнэ .Ингээд буцаад циклээрээ нөгөө мэтгэлцэх чадвар гэдэг зүйл хэрэгтэй болсон. Үүнд л суралцах нь миний амжилттай явахад нөлөөлөх гол зүйл юм байна гэдгийг ойлгосон учраас буцаад шантралгүй хичээллэж эхэлсэн.

 

Гаргасан амжилтуудаасаа цухас дурьдвал?

Би амьдралдаа гуравхан  илтгэлийн тэмцээнд орсон. Хамгийн эхнийх нь  2009 онд “Монголд хүн байна уу?” 2010 онд үндэсний аваргад орж түрүүлээд 2011 онд “Монгол омогшил” реалити шоунд оролцож шилдэг  илтгэгч болсон.

Та олон газруудад илтгэл лекц их тавьж байсан. Ингэхдээ Монголын залуус ялангуяа охид бүсгүйчүүд маань юун дээр алдаж, мөн юун дээр онож  байна?Энэ тал дээр ажигласан зүйл юу байна?

2010 онд илтгэлийн уралдаанд орж байхдаа : Охид маш олон зүйл дээр алддаг  тухай ярьсан. Мөн 2007 онд бүх сумдаар явж эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд яриа хийсэн. Энэ үеэр ажиглаж байхад эмэгтэйчүүдийн эмзэглэдэг зүйл юу вэ? гэхлээр “ Хөгжил гэдэг зүйлд хөдөөгийнхөн хөл алддагийн тухай” байсан юм. Хөдөө дунд сургууль төгсөөд явсан зарим охидууд хотод ирээд  шууд л соёлын шок, үзэл бодлын төөрөгдөлд ордог. Ингээд хөлөө гишгэх тэнцвэргүй байдалд орохоороо зарим нь хазайдаг. Өөрөөр хэлэх юм бол охид хөл алдахаараа тусгаар тогтносон байдлаа алдаж байна. Тэд  яагаад ингэдэг вэ? гэвэл хотын залуус аль хэдийн дурлаад шохоорхоод үзчихсэн байдаг .Гэтэл хөдөөний охидууд өөрийг нь шохоорхохоор хайрлаж байна гэж андуураад хамаг байдгаа дэлгэж явж байгаад эцэст нь алдаад байна. Дайны хажуугаар дажин гэгчээр үнэндээ зөвхөн эмэгтэйчүүдийн үр хөндөлтөөр санхүүждэг эмнэлэг хүртэл Улаанбаатар хотод байна. Адилхан эмэгтэй хүн учраас  эмзэглэж байгаа юм. Эмэгтэй хүн улс орныхоо тусгаар тогтнолыг биедээ хадгалаад явж байдаг. Учир нь хоёр дахь хил хязгаар нь эмэгтэй хүний бүсэлхийд байдаг гэж үздэг. Тэгэхлээр эмэгтэйчүүд маань хил хязгаараа алдвал улс орон маань ч гэсэн хил хязгаараа алдана.

 

Охид маань халдашгүй дархан байдлаа алдаад байна. Тэгвэл магадгүй ээж аавынхаа гараас гараад биеэ даах тэр агшинд тэдэнд зөвлөөд хэлээд өгөх хүн байдаггүй юм болов уу? Энэ үед яах ёстой вэ?

 

Сургуульд сэтгэл зүйч гэж байх ёстой юм шиг надад санагддаг.Мөн хөдөөний охид маань бүрэг даруухан байхыгаа цэвэр ичимтгий монгол зан ааш гэдэг. Бодлоо амнаасаа гаргаж чадахгүй байна гэдэг нь ерөөсөө  монгол хүний цэвэр ичимтгий зан биш. Энэ өөрт нь сөрөг нөлөө үзүүлэхүйц хэцүү хатуу зүйл. Би үүнийг гэрийн боловсролтой холбож ойлгодог. Магадгүй гэр бүл ээжтэйгээ ээж нь охинтойгоо нээлттэй харьцаж байгаагүйгээс мөн хотод ирээд тэд өөрсдөө хүнд хандахгүйгээс, нөгөөтэйгүүр тэдэнд бас хэн нэгэн хандахгүй байгаагаас болж ийм зүйл болж байна. Ядаж амьдрах аргын лекц явуулдаг суваг бараг л байхгүй байна. Сургууль дээрээ авчираад лекц уншуулахыг ч хүсдэггүй. Шинэ жилээр 5 хамтлаг авчираад 5 сая төгрөг зарцуулахыгаа мөнгө гэж боддоггүй мөртлөө 2 багшийг 100, 200 мянгаар авчираад оюутнуудыг заал дүүрэн суулгаж байгаад тэдэнд тулгарсан асуудал түүнийг шийдвэрлэх арга замын талаар яриа  сонсгоё гэдэг сургууль үнэндээ алга  Ийм зүйл байхгүй байхад чин сэтгэлийн яриа гэдэг энэ зүйл улам л хумигдах болно.

 

Сайн лидер илтгэгчдийг харж байхад ихэнх нь эрэгтэйчүүд байдаг. Магадгүй эмэгтэй хүний хатан ухаан энэ нийгэмд дутагдаад байна уу даа гэх бодол төрдөг. Охид бүсгүйчүүд маань яаж өөртөө итгэл дүүрэн ярьж сурах вэ? 

Илтгэж сурна гэдэг бол яг л  байгалийн шалгарал шиг.  Яагаад эмэгтэйчүүд больдог гээч . 1р курсэд 20 эмэгтэй 20 эрэгтэй илтгэлийн клубд орлоо. Гэтэл дөрөвдүгээр курсэд 20 эрэгтэй 1 эмэгтэй үлддэг. Учир нь нэг хэсэг нь хүнтэй суугаад зарим нь жирэмсэн болоод үлдсэн нь цагийн ажил хийгээд явчихдаг. Нэг удаа илтгэл тавих гээд гарахад монголын цөөхөн эмэгтэй илтгэгчдийн нэг гээд л... өрөвдүүлэх гэж эмэгтэй хүн илтгэл тавьдаггүй.эсвэл эмэгтэй хүн илтгэл тавьж байгаагаараа илүү оноо авах ёстой гэдэг ойлголтууд огтхон ч зөв биш . Илтгэл гэдэг бол байгалийн шалгарал. Энд эр эм гэж хүйсээр хуваагаад байх ямар ч шаардлагагүй. Яагаад гэвэл индэрийн ард хүйс үйлчилдэггүй энд үг үйлчилдэг юм.

 Сайхан эмэгтэй гэж таны бодлоор ямар хүнийг хэлэх вэ?

Дотроо сайхан хүн гаднаа ч сайхан байдаг. Мэдээж би өөрийгөө үнэлүүлэхийн тулд биеэ зөв авч явах ёстой. Миний хувьд би оройн хоол идэхгүй биеэ эрүүлжүүлж байгаа.Энэ бол миний эрүүл мэнддээ хийж буй нэг алхам. Гоо зүйдээ л анхаарч байгаа гэж би бодож байгаа.Дотоод гоо сайхнаа хадгалахын тулд би хааяа ч гэсэн ном уншдаг. Дөнгөж сая би нэг ном уншиж дуусгалаа. Хүчтэй байна гэдэг хүндлэлээс шалтгаалдаг.Гадаад гоо зүйдээ анхаардаггүй. Тэгсэн мөртлөө би дотоод гоо зүйтэй гээд яриад байгаа хүнийг хүн сонсохуу. Сайхан харагдаж байна гэдэг бол тэр хүний өөрийнх нь өөртөө тавьж буй анхаарал. Цаг ашиглалт.

 Та ер нь ном их уншдаг байх. Танд дурсамж үлдээсэн ямар ном байна?

 Би тийм ч их ном уншаагүй . Заримдаа цаг зав амжихгүй. Гэхдээ уншихыг хүсэж л явдаг. Заримдаа ном уншаад суухаас илүү нэг цагийн нойр миний эрүүл мэндэд хэрэгтэй болчихоод байгаа юм. Бизнесийн ажил гэдэг бол цаг нар хоёрыг зүгээр л салгаад хаячихдаг ийм л зүйл. Найзууд маань надад ном бэлэглэдэг заншилтай болчихсон. “Үзэхийн хязгаар”  “Диана гүнж” гээд хоёр ном  бэлгэнд авсан. Номыг ойлгож уншвал их сайхан. Хамгийн их дурсамж үлдээсэн ном бол” Загас” гээд ном байдаг юм. Ажлаа аз жаргал болгохын тухай байсан. Хүмүүс ажлыг ял мэтээр ойлгодог. Цалин авах учраас хийх ёстой гэдэг ч юм уу. Илүү цаг бодуулах ёстой. Хүн ерөөсөө ирээдүй дээр л их стресстэй юм байна гэж хэлдэг.Сстресийнх нь 50 хувийг л ирээдүй эзэлдэг юм байна.

Таны мөрөөдөл чинь юу вэ?

Нөхөртэй болмоор байна./инээв/ Илтгэх урлагийг монголд дээд түвшинд хөгжүүлэхийг хүсэж байна.

Хэлэх дуртай үг ишлэлээсээ хуваалцаач?

Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг. Дуусахгүй байя гэвэл мөрөөдөлтэйгөө л амьдрах хэрэгтэй.

Манай уншигчдад болон нийт эмэгтэйчүүддээ хандан юу гэж зөвлөмөөр байна?

 Хүн чанараа битгий гандаагаарай. Ялангуяа эмэгтэйчүүд маань зүрхтэй тархитай байх хэрэгтэй. Монголд маш олон зүрхгүй тархи яваад байна. Тиймээс хүн болгон баяжаад байгаа хирнээ хүний  төлөө юм хийгдэхгүй байгаа юм.

Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Баярлалаа.Танай хамт олонд ч мөн ажлын амжилт хүсье.

 

                                                                                                                            Н.Задгайцагаан

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(114.32.141.128) 2013-11-04 19:10:07
DAJGUI sanagdlaa tsaashdaa emegteichuudiinhee toloo ihiig boditoigoot hiihiig husej bn shuu
***** (202.179.20.248) 2013-03-21 23:06:15
Amjilt hvsey tandlektsiig tani sonsoj baisan Vneheer saihan yaridag egch bnlezunduu yum uhaarsn tanii yarianaasbayarlasn shv
clover (112.161.103.236) 2013-03-21 22:34:25
chadaltai uhaalag emegteichuud minii baharhal