Т.Гэрэлцэцэг: “Хайрын цэцгээ манайхаас сонгоорой”



  Удахгүй “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр” болох гэж байна. Бүсгүй та ээждээ, охиндоо ч  бэлэглэж болох гайхалтай цэцгийг “Jarden”-аас сонгоорой. Бэлэг бэлгийн дээд нь цэцэг тэр дундаа сарнай юм. Та бүхэндээ “Jarden” цэцгийн дэлгүүрийн худалдагч  Т.Гэрэлцэцэгтээ хийсэн ярилцлагыг хүргэе.

 -Сайн байна уу. Цэцгийн дэлгүүрийнхээ тухай танилцуулаач. Байгуулагдаад хэдэн жил болж байна вэ?

  -Танай сайтын уншигч эрхэм бүсгүйчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манайх байгуулагдаад 16 жил болж байна. Бээжингээс цэцгээ оруулж ирдэг. Мөн ажилчдаа тэнд сургадаг. Цэцэг нь нарийн тортой бүдүүн тортой гэж хоёр янз байдаг. Бид сайн чанарын бүдүүн тортойг нь оруулж ирдэг.

-Хэдэн төрлийн цэцэг худалдаалдаг вэ?

-Сараана, Башир, Сарнай, Удвал, Хонгорзул, Алтанзул, Хонин нүдэн гээд нийт долоон төрлийн цэцэг худалдаалдаг.  Өнгөний хувьд сонголт сайтай.   Сарнай л гэхэд цэнхэр, ногоон өнгөнөөс бусад өнгүүд бий.

-Цэцэг худалдан авахад утга учир нь их чухал. Эдгээр цэцэгнүүд ямар бэлэгдэлтэй вэ?

-Улаан сарнай нь хайр дурлал, цагаан нь эрүүл энхийн бэлэгдэл, ягаан нь хүндэтгэл, зөөлөн сэтгэл, шар өнгө нь эрдэм оюун ухааныг бэлэгддэг. Хонгорзул, Башир хоёрыг эрэгтэй хүнд өгвөл тохиромжтой. Хүндэтгэлийн арга хэмжээнд цагаан цайвар өнгө, харин төрийн ёслолын арга хэмжээнд улаан өнгийн сарнайг цагаан сараантай хослуулбал их тохиромжтой.

-Үнэ ханшийн хувьд ямар байдаг вэ?

 -Баглаа цэцэг нь 10900-35000 төгрөгний хооронд худалдаалагддаг. 3 цэцэгтэй баглаа нь 10900, тоо ширхэг нь нэмэгдэхийн хэрээр үнэ ханш нь өөрчлөгдөнө. Харин сагстай цэцгийн хувьд 9 сарнайтай нь 33500 төгрөгийн үнэтэй. Мөн  99, 247 гээд хэдэн ч ширхэгийг худалдан авах боломжтой. Байнгын худалдан авагчиддаа 10-15 хувийн хөнгөлөлтийн картаар урамшуулдаг.

-Танайхаас хамгийн ихдээ хэдэн сарнай худалдан авсан тохиолдол байдаг вэ?

-“Мартын 8”-аар нэг залуу эхнэртэй зориулан мянган сарнай худалдан авч байсан. Харин хурим найр, баяр цэнгээний үеэр  хэдэн мянгаар нь авдаг.
 
-Танай дэлгүүр хэдэн салбартай, хаана байрладаг вэ?

-Манай дэлгүүр нийт зургаан салбартай. Улсын Их Дэлгүүрийн нэг давхарт, Хорооллын “Номин” их дэлгүүрт, “Grand Рlaza”-ын b1 давхарт байрлаж байгаа. Мөн төв дэлгүүр маань УИД-ийн замын эсрэг талд байдаг. Түүнчлэн Дарханд манай нэг салбар бий.

-Манай уншигчдад хандан юу гэж хэлэх вэ?

-Хэрвээ та хэн нэгэнд цэцэг бэлэглэхийг хүсвэл манай дэлгүүрийг зориорой. Бид таны сонгосон цэцгийг хүссэн баглаа боодлоор тань хийж өгөхөөс гадна хос зүрх, хос бамбарууш зэрэг бэлэг дурсгалын зүйлсийг хамтатган хийж, зохиомжилдог. Түүнчлэн зөвхөн цаасанд боох бус гоёмсог шилэн хоргонд хийж чимэглэнэ.










                                                                                                

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.