АУ-ны доктор, Клиникийн профессор Г.Санждорж: Монголд 3-р шатлалын эмэгтэйчүүдийн эмнэлэг байдаггүй
Эмэгтэй хүн дунджаар 80 насалдаг гэж үзвэл хүүхэд тээх хугацаа маш цөөн байдаг. Тиймээс эмэгтэй хүмүүс жирэмсэн байх хугацаандаа өөртөө бусад үеийнхээс илүү анхаарал хандуулдаг. Энгийн үед өөртөө бараг анхаарал тавьдаггүй, эмнэлэгийн үйлчилгээ тэр бүр авдаггүй гэж хэлэхэд буруутахгүй. Уншигч та ч үүнтэй санал нэг байгаа байх.Тэгвэл дараах ярилцлагад анхаарлаа хандуулаарай.Монголдоо ганц байдаг “Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг” болох Отгонтэнгэр эмнэлгийн дарга Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Г.Санждоржийн ярилцлагын хүргэе.


-Сайн байна уу? Эмнэлгийнхээ тухай товч танилцуулна уу?
Сайн байна уу? Тэгэхээр манай эмнэлэг бол эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг бөгөөд Эрүүл мэндийн яамны харъяа амбулатори эмнэлэг. Тэгээд ч Монголд энэ чиглэлийн хувийн болон 3-р шатлалын эмнэлэг байхгүй. Яагаад гэвэл энэ их хөрөнгө шаарддаг салбар. Тиймээс би зориглон энэ төрлийн эмнэлгийг ажиллуулж байна.
-Танай эмнэлэгт ямар ямар чиглэлийн шинжилгээ оношилгоо болон эмчилгээ хийгдэж байгаа вэ?
Манайд эмчийн үзлэг, эхо шинжилгээ, үтрээний угаалга цацлага эмчилгээ, умайд ерөндөг тавих авах, давсаг угаах, буглаа нээж цэвэрлэх, оёдол тавих, шархны боолт хийх, бэлэг эрхтний шовх ургацаг, үү түлж авах зэрэг эмчилгээ үйлчилгээ хийж байна. Мөн Өндгөвч, умайн хурц ба архаг үрэвсэл өвчинг эмчлэх, бэлэг эрхтний гадна ба дотор талд гарсан ургацаг, буглааг арилгах эмчилгээ, хярзангийн суналт, төрсний дараах хярзангийн урагдал арилгах мэс засал, шээс задгайрлыг эмчлэх мэс засал, хэвлий ба аарцгийн эрхтэний архаг өвдөлт арилгах, наалдац салгах зэрэг болон бусад олон мэс ажилбар, мэс засал хийгдаж байгаа. Хийгдэхгүй эмчилгээ гэж ер нь байхгүй. Эмэгтэйчүүдийн бүх л өвчин эмгэгийг оношилж эмчилнэ.

-Ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн хувьд энэ чиглэрээр мэргэшсэн байдаг уу? Гадаадаас эмч нарыг урьж хагалгаа хийлгэдэг үү?
Миний хувьд Монгол эмэгтэйчүүдийн шээс задгайрлыг анх 2001 онд оношлон, 230.000 гаруй эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар уг эмгэг 32% тархсан болохыг тогтоож, түүнийг эмчлэх аргууд боловсруулан 500 гаруй мэс засал хийж эдгэрүүлсэн. Улмаар анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан анхны эмч, мэргэжилтэн. Манай эмнэлэг үндсэн 3-5 эмчтэй. Зарим тохиолдолд өөр эмнэлгүүдээс эмч нар ирж хагалгаа хийж байгаа. Шаардлагатай гэж үзвэл гадаад эмч нарыг урьж хагалгаа хийлгэж болно. Гэхдээ манайд одоогоор ийм тохиолдол гараагүй байна.
-Эмэгтэйчүүдийн эмнэлэгүүдэд хийгддэг бүх төрлийн хагалгаа танайд хийгдэж байгаа юу?
Ер нь эмэгтэйчүүдийн эмнэлгүүд хагалгаа мэс ажилбар бараг хийгээд байдаггүй, цөөхөн газрууд л хийдэг. Харин үр хөндөлт, БЗХӨ оношилгоо шинжилгээ эмчилгээг ихэнх нь хийдэг. Мөн жирэмсэн эхчүүдэд тусгайлан үйлчилдэг. Тэгэхээр бусад өвчлөлийн хүмүүс энэ дунд хаягдаад байна. Улсын эмнэлгүүдэд эмэгтэйчүүдийн тасаг байдаг ч тэр болгон хүндрэлтэй хагалгаануудыг хийгээд байж чаддаггүй. Тиймээс улсын эмнэлгүүд болон хувийн эмнэлэгт чанаргүй хагалгаа хийлгэсэн эсвэл хагалгаа хийлгэх гээд хугацаа алдсан хүмүүс манай эмнэлэгт нэлээд хандаж байна.
-Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд ямар өвчлөлөөр их өвчилж байна вэ? Үүнд ямар шалтгаан нөхцөл нөлөөлж байна?
Шээс задгайрах өвчнөөр Улаанбаатар хотын 20-80 насны 236.000 гаруй эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар 32.2% тархсан болохыг тогтоосон. Шээс задгайрах гэдэг нь, өөрийн биеэс ялгарч байгаа шээсээ барих чадваргүй болохыг хэлдэг. Шээс задгайрлыг үүсгэж буй шалтгаанууд урьд нь төрөлт түүний хүндрэлүүд байсан бол одоо жирэмсэлж байгаагүй эмэгтэйчүүдэд багагүй илэрсээр байна.
-Урогинеколог гэдэг өвчинг тайлбарлавал?
Урогинеколог гэдэг нь эмэгтэйн шээс задгайрах, бага аарцгийн шээс бэлгийн эрхтнүүд доошлох, урвах (хярзан, шээсний сүв, давсаг, үтрээ, умай, хошного доошлох, урвах) болон тэдгээрийн дагалдах үрэвсэл, хошногоны ажиллагааны дутал, өтгөн хатах, давсаг шулуун гэдсэнд цорго үүсэх, бэлэг эрхтний гаж хөгжил зэрэг эмгэгүүдийг судалдаг эх барих эмэгтэйчүүд судлалын дэд салбар юм. Урогинекологийн судалж буй эмгэгүүдийн 60-70% нь шээс задгайрах, шээс бэлэг эрхтэн доошлох, хярзангийн урагдал зэрэг эмгэгүүд байдаг.
-Танайх хагалгааны төлбөрийн хувьд ямар байдаг вэ? Хагалгааны үр дүнд хүмүүс хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
Хувийн эмнэлэг учираас мэдээж төлбөр мөнгө авна. Гэхдээ тийм өндөр биш л дээ. Мөн давтан хагалгаа хийлгэхээр ирсэн хүмүүс маш олон байдаг. Яагаад гэхээр мэргэжлийн бус хүмүүсээр чанаргүй хагалгаа хийлгэчихдэг. Тэгтэл тэр нь дараа нь бие эрхтэнд нь нөлөөлөөд аргаа барахдаа манайд хандаж ирж байх жишээтэй. Хэрэв ийм хүмүүс анхнаасаа чанартай эмнэлэгт хандаж мэргэжлийн эмчээр хийлгэсэн бол ингэж эрүүл мэндээрээ хохирохгүй юм. Манайд ирж үйлчлүүлж байгаа хүмүүсийн нэг онцлог нь хэдэн ч төрлийн хагалгаа хийлгэх байсан нэг л өдөр хийгддэг. Дараа нь ямар нэгэн өөрчлөлт өвчлөл гарахгүй гэж бүрэн амлаж чадна.
-Манай уншигчдад хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танай эмнэлэгт оношилгоо шинжилгээ хийлгэх, мэс ажилбар хийлгэх бол ямар утсаар хандах вэ?

Баярлалаа. Бие эрүүл бол сэтгэл сэргэлэн. Та бүхнийг манайхаар үйлчлүүлэхийг урьж байна.
Манай хаяг: Бгд 10-р хороолол, Нэгдсэн 3-р эмнэлгийн баруун талд Отгонтэнгэр эмнэлэг.
Холбогдох утас: 68-12-54, 9985-9644
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Ганмарт
(202.70.46.236)
2017-01-14 16:13:44
Сайн байна уу би 7хоногийн өмнө төрсиймөө тэгээд шээхээр хорсоод ер нь зовиуртай байна хярзан урагдсан бололтой эх барьж авсан эмч маань оёо тавих шаардлагагүй гэхээр нь гайгүй болуу гэж бодсон чинь үгүй бололтой одоо заавал оёулах ёстой юуяах ёстой вэ хариулж өгөөч
0
0
0
Хариулах
(112.72.11.104)
2014-03-10 14:30:30
сайн байна уу танай эмнэлэг надад их таалагдлаа учир нь гэвэл урогенокологоор мэргэжсэн эмнэлэг юм байна ийм эмнэлэг манайд тэр болгон байдаггүй та бүхний ажилд амжилт хүсье
0
0
0
Хариулах







