Нүүрэндээ их цэвэрлэгээ хийцгээе
Бүсгүйчүүд ээ, урин дулаан цаг иржээ. Хаврын салхинд гэмтэж, хуурайшиж, өнгөө алдсан арьсандаа их цэвэрлэгээ хийгээрэй. Хэрвээ та ердийн арьстай бол жилд хоёр, арьс чинь тослог ихтэй бол сард нэг удаа арьсандаа гүн цэвэрлэгээ хийх, өөрөөр хэлбэл уураар цэвэрлэхийг зөвлөж байна. Гэрийн нөхцөлд томоохон аяганд буцалсан ус хийж сэвсгэр том алчуураар толгойгоо бүтээн усны уур нүүрийг чинь цогиж байхаар ойртуулан 10-15 минут утах хэрэгтэй. Уураар утахын өмнө та тослог арьстай бол зөвхөн нүднийхээ доогуур, хуурай арьстай бол нүүрэндээ тослог ихтэй тос түрхэнэ. Уураар утасны дараа та нүүрээ бүлээн усаар савандаж дараа нь хүйтэн усанд булхаарай.

Мөн хуурайшсан арьсаа гуужуулах хэрэгтэй. Гуужуулагчийг гоо сайхны дэлгүүрээс худалдаж авахаас гадна гэртээ бэлдэж болно.
1. 3 хоолны халбага элсэн чихэр дээр 1 хоолны халбага ус нэмээд зуурч, нүүрэндээ иллэг хийх маягаар гуужуулна.
2: 2 хоолны халбага овьёосыг нунтаглаж, 1 цайны халбага элсэн чихэр, 1 хоолны халбага устай зуурч, нүүрэндээ иллэг хийх ба 15-орчим минут байлгасны дараа угаана.
3. 1 хоолны халбага кофений нунтагийг 1 хоолны халбага устай зуурч, зөөлөн иллэг хийж, 10-15 минут байлгасны дараа угаана.
4. 1 хоолны халбага хүнсний сода дээр хэдэн дусал ус нэмж, зууран, иллэг хийнэ.
5. 3 хоолны халбага элсэн чихэр, 1 цайны халбага/уут ногоон цай, биеийн шингэн тос танд хэрэг болно. Аяганд ногоон цайны идээгээ хийгээд, дээр нь 1/3-аар халуун ус хийнэ. 2 минут орчим байлгаж, хөргө. Өөр нэг саванд биеийн шингэн тосоо хүссэн хэмжээгээр хийгээд, дээр нь 1 халбага элсэн чихрээ хийж хутгана. Дараа нь өмнө нь хандалсан цайнаасаа 1 хоолны халбагыг дээр нь асгаад, дахиж хутгаарай. Хутгангаа үлдсэн хоёр халбага элсэн чихрээ бага багаар нь хийж зуурмаг болгоно. Арьсаа чийгшүүлмээр байвал дээр нь зөгийн бал, цэвэрлэмээр байвал лемоны шүүс, зөөлрүүлмээр байвал тараг нэмж болно. Бэлэн болсон скрабаа хөвөнгөөр нүүрэндээ түрхээд, 1-2 минутын дараа угаа.

Хэт хүчтэй үрж болохгүй ба зөөлөн цагираг хөдөлгөөнөөр илж, гуужуулна. Дараа нь бүлээн усаар бүтээгдэхүүнээ арилгаж, эцэст нь хүйтэн усаар шүршиж, арьсны нүх сүвийг жижигрүүлнэ. Хуурай алчуураар арчиж, чийгшүүлэгч түрхэнэ.
Тосон гүн цэвэрлэгээ
Тослог болон холимог арьстай хүмүүс гайхаж байж мэднэ. Тос нь ихдээд байхад юун тосон цэвэрлэгээ вэ? гээд. Гэтэл бидний нүүрний онцлогоос үл хамаараад тослог нүүрэнд ч тос хэрэгтэй байдаг. Гэхдээ зөв ашиглахад нууц нь байгаа юм.Тосон гүн цэвэрлэгээ нь арьсны нүхийг гүн цэвэрлэж батга гарахаас ч хамгаалаад авдаг байна. Эхлээд кастор тос болон олив тосыг 2 2 халбагаар жижиг саванд хийж сайтар хутгаж өгнө. Үүнийхээ хажуугаар жижиг саванд ус халааж тавиарай. Хольсон тосоо цэвэрлэсэн нүүрэндээ жигд түрхээд дээш н хэлбэртэй массаж хийж өгөөрэй. Ингээд 3-5 минутын дараа халуун усандаа цэвэр алчуураа дүрж базаад нүүрэндээ алчуураа хөртөл байршуулаарай. Ингээд илүүдэл тосыг арчиж аваад хүйтэн усаар угаагаад нүүрнийхээ онцлогоос хамаараад тохирох чийгшүүлэх тосоо түрэхээрэй.

Арьс гүн цэвэрлэж цайруулах гэрийн нөхцөлд хийж болох маск
1 ширхэг улаан лойлийг сайтар нухаж нухшилаад цайны халбага зөгийн бал болон 5 дусал лимоны шүүсийг сайтар хутгаж нүүрэндээ 15-20 минут болгоод хүйтэн усаар угаана. Лимон болон улаан лойл арьсыг цайруулж гүн чийгшил өгч харин зөгийн бал булбарай зөөлөн болход нь туслах болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







