Бүсгүй та унтангаа турах талаар бодож байсан уу?

                                     

Бүсгүйчүүдийн санааг зовоодог асуудлын нэг бол яах аргагүй илүүдэл жин.  Турахын тулд хүмүүс хөдөлгөөн хийх, хоолоо сойх гэх мэт олон аргуудыг хэрэглэдэг. Тэгвэл унтаж амрангаа ч мөн жингээ хасаж болдог байна. Энэ талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.

 Хэрвээ та илүүдэл жингээ хасахыг хүсэж байвал их унтах хэрэгтэй гэж нойр судлаач эрдэмтэд баталж байна. Хүний нойр (нойрны үргэлжлэх хугацаа ба чанар) болон илүүдэл жингийн хоорондын хамаарлыг судалж эхлээд удаагүй боловч нойр дутуу байх нь гормоны түвшинд өөрчлөлт оруулснаас жин нэмэхэд хүргэдэг гэдгийг аль хэдийн нотолжээ. Зургаан хоногийн туршид өдөрт 4 цаг унтаж байсан 11 залуугийн нүүрс усны солилцоо болон эндокрины ажиллагаанд өөрчлөлт орсныг илрүүлсэн судалгааны тухай 1999 онд Английн анагаахын нэг сэтгүүлд нийтлүүлсэн байна.

2000 онд гормоны өөрчлөлт наснаас хамаардаг болохыг нотолсон бас нэг судалгааны тухай нийтэлжээ. Хүний гормон нь 24 цагийн хэмнэлд захирагддаг.  Унтах цаг өөрчлөгдөхөд гормоны ажиллагаанд өөрчлөлт ордог. Таны бие организм сүүн бүтээгдэхүүнийг хүлээн авахгүй, хоол идэх дур ихсэвч идсэн хоолоо зохих ёсоор нь боловсруулдаггүй байна. Гормоны өөрчлөлтөөс болж жин нэмэх аюултайгаас гадна чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ихэнх залуу хүмүүс хэдхэн цаг унтахад хангалттай гэж боддог. Үнэндээ бол тийм биш. Амьдралынхаа туршид бид унтахдаа хангалттай хугацаа зарцуулах ёстой бөгөөд тайван амрах хэрэгтэй.

Үүний тулд

Нэгдүгээрт:  унтах цагаа зохицуулах:Өдөр бүр тогтмол цагт босч бай.Хэрэв та долоо хоногийн турш 7 цагт боссон бол амралтын өдрүүдэд ч мөн адил 7 цагт босоорой.

Хоёрдугаарт : Унтлагын өрөөгөө унтахад л ашиглаарай. Унтлагын өрөө тань анир чимээгүй харанхуй сэрүүхэн байх ёстой. Та нойроо хүрсэн үед л орондоо ороорой.

Эцэст нь: Унтахын өмнө тайвшир:  Тэмдэглэлийн дэвтэртээ санааг чинь зовоож буй асуудлуудаа бичээд  тэднийг шийдэхээр төлөвлөж буй аргаа бичээрэй. Ингээд шинэ өдрийг эрч хүчтэй угтахын тулд тайван сайхан амраарай бүсгүйчүүдээ.

 

                                                                                                                           

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.