Ногоон цайны ханд хавдрын дайсан гэдгийг мэдэх үү?
Оросын шинжлэх ухааны академийн судлаачид ногоон цайнаас хавдрыг анагаах
хүчтэй үйлчилгээтэй эм гаргаж авахаар ажиллаж байгаа гэнэ. Энэ санааг
эрдэмтэд ногоон цайг тогтмол хэрэглэдэг бүс нутгууд дахь хавдрын
өвчлөлийн судалгаанаас олж авчээ.

Өдөрт гурваас арван аяга ногоон цай уудаг хүмүүсийн дунд хөх, өндгөвчний болон ходоод, бүдүүн шулуун гэдэсний хавдраар өвчилсөн хүн тун цөөн байсан байна. Тэгээд ч ногоон цайнд агуулдаг хавдрын эсрэг үйлчилгээтэй катехин гэж бодисыг эрдэмтэд лабораторын нөхцөлд амьтан дээр хэдийнэ туршсан аж. Тиймээс "Ногоон цайны ханд" нэртэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эрдэмтэд бүтээсэн байна.
Харин хүчтэй үйлчилгээтэй, үр дүн сайтай эм гаргаж авахын тулд ногоон цайны хандны агууламж дахь катехины хэмжээг арав дахин нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм. Эрдэмтдийн санаа биелбэл тун удахгүй арван аяга ногоон цай уухын оронд ганцхан жижиг үрэл залгиад биед хэрэгтэй катехиныг авах боломжтой болох ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
mangar yma
(103.26.193.22)
2014-08-29 13:59:23
garhcig chin zuruud bgaa ym bishuu
0
0
0
Хариулах
хишигмаа
(202.72.245.149)
2013-12-19 19:13:06
ямар сайхан мэдээ бэ
0
0
0
Хариулах