АМТТАНД ДУРТАЙ Ч ИДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ...

Дэлгүүрийн лангуугаар дүүрэн байх хорхой хүргэм амттануудыг хараад бидэнд өөрийн эрхгүй идэх хүсэл төрдөг ч ихэнх бүтээгдэхүүнүүдэд удаан хадгалахын тулд, мөн “гоё” харагдуулахын тулд хүний биед хортой элдэв химийн бодис хольсон байдаг. Энэ бүхний цаана бидний эрүүл мэндийн төлөө гэсэн сэтгэл биш, харин ашгийн төлөө сэдэл явагдаж байдаг нь харамсалтай.

Үүний уршигаар сүүлийн жилүүдэд элдэв харшил, чихрийн шижин, таргалалт гэх мэт олон төрлийн өвчлөлүүд газар авсаар байна. “Хүн юу иднэ, түүгээрээ бий болно” гэсэн үг бий. Тиймээс бид өөрсдийн идэж байгаа бүхэндээ анхаарал тавих шаардлага өнөө үед зайлшгүй тулгараад байна.

Тэгвэл энэ шаардлагыг хангаж чадах ямар бүтээгдэхүүн байдаг билээгэсэн асуулт сэтгүүлч миний толгойд бууснаас энэхүү нийтлэлийн эхлэл тавигдсан юм.  

Сүү болон нөөшлөгч бодисоос харшилтайгаасаа болоод олон жил амттан идэж чаддаггүй өөрийн дүүгээ өөрт нь тохирсон нөөшлөгч бодисгүй амттан олж идэж чадсан тухай ярихыг сонслоо. Энэ тухайгаа хэлэхдээ дүү маань амттай зүйлийг санаа зоволтгүйгээр идэх болсондоо ихэд баяртай харагдаж байсан юм.


Ингээд л миний бие дээрх асуултынхаа хариуг олсон бөгөөд та бүхэнд хэрэг болох үүднээс энэ үйлдвэрийн тухай илүү дэлгэрэнгүй судалж, сурвалжилахаар шийдсэн нь энэ билээ.

Энэ бол “Кори” Нийгмийн Хариуцлагат Компани юм.


Бидний мэдэх амттай, өнгө үзэмж сайтай дессерт, нарийн боовнуудаас ялгагдах зүйлгүй ч элдэв химийн гаралтай нөөшлөгч, амт оруулагч гэх мэт бодисууд ороогүй, транс тос агуулаагүй зөвхөн ургамалын гаралтай түүхий эд ашиглаж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэдгээрээ энэ компани онцлог юм.

Тэр ч бүү хэл Корикомпанийн бүтээгдэхүүний катлогийг үзэж сонирхож байхад гурилгүй, өндөггүй, сүүгүй, бүр жигнэж болголгүйгээр хийсэн бялууны сонголтууд хүртэл байлаа. Зөвхөн самар болон жимсийг ашиглан байгалийн амьд чанарыг алдагдуулалгүйгээр хийсэн дээд зэргийн шим тэжээлт бялуу хэмээн үүнийг онцолжээ. Үнэхээр аливаа бүтээгдэхүүнийг боловсруулах явцад байгалийн шимт чанар нь тодорхой хэмжээгээр алдагддаг аж. Ийнхүү амин дэмийг алдагдалгүйгээр хийсэн бялууг “Raw Vegan” бялуугэдэг байна.

Кори Нийгмийн Хариуцлагат Компани нь одоогоор 4 төрлийн “Raw vegan бялуу үйлдвэрлэж байна: 

1) 

1)      Цангис жимсний “raw” бялуу


1)      Инжир, лийрийн “raw” бялуу


Чацаргана, чангаазны “raw” бялуу


Нэрстэй “raw” бялуу

Энэ бол бялуу биш. Энэ бол амьд хүнс юм.

Амин дэм болон калорийн тэнцэл

Амьд байгаль болон хүний зохицол

Гоо сайхан арьсны нууц

Гоолиг сайхан биеийн нууц

Эрч хүчний эх үүсвэр

Эрүүл мэндийн эрхэм хүнс

Цэвэр ургамалын гаралтай бүтээгдэхүүн нь хүний биедилүүдэлгүйгээр бүрэн шингэж,  аминдэмэнергийг дутагдалгүйгээрнөхөж чаддаг.

Эдгээр Raw vegan бялуунаас хангалттай хэмжээний амин дэм, энергийг авч болно гэхэд итгэмээргүй байгаа биз. Энэ үнэхээр байгалийн дэмийг тэр чигээр нь танд хүргэх, таны эрүүл мэндийн төлөө бүтээгдсэн амттан юм.

Мөн жингээ барьж буй, эрүүл хооллолтыг эрхэмлэдэг болон чихрийн шижин гэх мэт өвчлөлтэй хүмүүст зориулжКори Нийгмийн Хариуцлагт Компани нь цагаан гурил, цагаан сахар агуулаагүй бүхэл бүрийн боов, бүхэл үрийн чавгатай кексийг үйлдвэрлэдэг байна.

Facebook: KORY naturals хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Дашрамд дурдахад удахгүй болох “Эх үрсийн баяр”-ын ширээг чимэх амтат бялууг хүссэн хэмжээ загвараар урлан өгөх юм байна шүү.

Амтат бялууг захиалах утас: 88599694, 88699566, 99994446

 

Энэхүү нийтлэл таны эрүүл мэндэд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй. 




 



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.