Нөхөртэйгөө сайн ярилцаж байгаарай

Хөөрхөн бяцхан үртэй болсон хонгор бүсгүй минь чамд баяр хүргэе. Эх хүн болно гэдэг эмэгтэй хүн болж төрсний хамгийн сайхан мэдрэмж, эрхэм дээд алдар билээ. Энгэрт эрхлэх өхөөрдөм үр тань энэ хорвоод танд болон нөхөрт аз жаргалын дээдийг авчирсан. Гэтэл хүүхдээ өсгөн хүмүүжүүлнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Ялангуяа нөхөр тань ажлаа хийгээд явчихна, та ганцаараа гэртээ хүүхдээ хараад үлдэнэ. Энэ үед таны сэтгэл санаа тун эмзэг болсон байдаг. Нөхрөөсөө илүү их хайрыг хүснэ. Хааяа ганцаардана, гуниглана, бухимдана. Харин энэ бүхнээ үргэлж нөхөртэйгөө  хуваалцаж, сайн ярилцаж байх хэрэгтэй. Бухимдал бүхнээ дотроо хураагаад байж болохгүй. Ингэснээр сайн зүйлд хүрэхгүй. Танд улам хэцүү болно шүү дээ. Ийм учраас нөхөртэйгөө байнга ярилцаж байгаарай. Аз жаргал, зовлон гуниг гээд бүгдийг та хоёр хуваалцах ёстой. Хүүхдээ хамтдаа өсгөж, хамтдаа анхаарал тавьж, бүхнийг хамтдаа хийх хэрэгтэй. Ингэвэл аз жаргалыг илүү их мэдэрнэ. Мөн хүүхэд тань хайр дүүрэн гэр бүлд өсч буйдаа баярлаж, зөв хүмүүжилтэй, зөв хүн болно. Ийм сайхан гэр бүлийг бий болгох тийм ч хэцүү биш. Гэр бүл харилцан ярилцаж байж илүү дотно, илүү бат бөх болно. Гэр бүлийнхэнтэйгээ үргэлж ярилцаж байгаарай.   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.