Алдарт дуучин Шакира ээж боллоо
35 настай дуучин Шакира, түүний найз залуу болох 25-н настай хөл бөмбөгчин Жерард хоёрын удаан хүсэн хүлээсэн баяртай мөч тохиолоо. 12 сарын 27-ны
пүрэв гаригт тэдний анхны хүүхэд төржээ. “Эх хүү хоёрын биеийн байдал маш сайн байгаа. Бидний хүү төрлөө. Бид их аз жаргалтай байна. Биднийг сэтгэл санаагаар дэмжиж байсан та бүхэнд бүгдэд нь маш их баярлалаа гэж Жерард өөрийн twitter хуудсанд бичжээ. Мөн хөлбөмбөгчин маань Шакира бид хоёр одоохондоо шинэ гишүүндээ нэр өгж амжаагүй байгаа” гэдгээ мэдэгдсэн. Гэвч зарим интернэт хэрэглэгчид Жерард хүүтэй болсон гэсэн мэдэгдэлд үнэмшихгүй байгаа аж. Учир нь 12 сарын 28-нд Испанид тэнэгүүдийн өдөр тохиодог. Өөрөөр хэлбэл нэг нэгнийгээ хуурч мэхлээд, тэр хууралтанд итгэсэн хүн тэнэгт тооцогддог аж. Тиймээс тэр өдөр мэдэгдэл хийсэн тул Жерардын мэдэгдэлийг наргиан гэж түүний twitter-ийн уншигчдийн тал нь итгэлтэй байгаа аж. Нөгөө хэсэг нь хөлбөмбөгчин маань иймэрхүү нарийн нандин амьдралын чухал зүйл дээр тоглоом хийх зохимжгүй юм гэжээ. “Одоогийн байдлаар бид хоёрын амьдралын хамгийн чухал үе болж байна. Тийм учраас бид хоёр нэг нэгэндээ болон ирээдүйн хүүхэддээ аль болох их цаг хугацаа зарцуулахыг хүсэж байгаа. Бид хоёр энэхүү хугацаанд төлөвлөсөн байсан бүх арга хэмжээнүүдээ хойшлуулахаар шийдсэн” гэж twitter хуудсандаа дуучин бүсгүй маань бичиж байсан. Гэвч дуучин бүсгүй маань харин ч үргэлжлүүлэн тайзан дээр дуулж гарсан
хэвээрээ байсан юм. Дашрамд дурдахад Шакира болон Испанийн Барселоно клубын хамгаалагч Жерард хоёр 2010 оны Вака Вака дууны клипны зураг авалтан дээр танилцаж байсан юм байна. Түүнээс гадна сүүлийн үед сонсогдож байгаа мэдээгээр дуучин бүсгий маань Кристина Агулирагийн оронд шүүгчээр “The Voice Usa” шоуны шүүгчээр ажиллах сураг чимгээ сонсогдоод байна.








