Хайрын өдрөөр хаана очих вэ?

Дурлалт хайртуудаар бэлэг тэмдгээ хийсэн гэгээн хайрын өдөр өнөөдөр тохиож байна. Та энэ өдөр хайртаа хэрхэн баярлуулах аа хараахан шийдээгүй байгаа бол бид таньд өнөөдөр болох шоу, тоглолтын товыг хүргэе.
“Forever 247”
“A sound” хамтлагийн гэгээн хайрын өдөр дурлалт хосуудад зориулан “SS club”-т 20.00 цагт “Forever 247” тоглолтоо хийнэ. Гурав дахь жилдээ уламжлал болон хайрын өдөр эгшиглэж байгаа энэ тоглолтод зөвхөн хайр, дурлалын тухай хит дуунууд эгшиглэх аж. “A sound” хамтлагийн фенүүд хэдийнэ тэсэн ядан хүлээдэг болсон “Forever 247” тоглолтод залуус 20 мянган төгрөгийн тасалбарааp саатах бөгөөд “Hi-Fi records”, “Unitel”-ын салбар, “SS club”-т борлуулж байна.
“Angel of music”
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг өнөөдөр “АСА” циркт 19.00 цагт “Angel of music” бие даасан тоглолтоо гэгээн хайрын баярт зориулан үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Дэлхийд Монголын дуурийн урлагийг сурталчилахад чамгүй үүрэг гүйцэтэж яваа дуурийн шилдэг сопрануудын нэг тэрээр энэ үдэш сонгодог урлагийн охь болсон бүтээлүүдээс хайр сэтгэлийн гайхалтай шилдэг аринуудыг Италийн удирдаач Роберто Салвалаиогын удирдлаган дор сонордуулах нь ээ. Мөн түүний хамт “Сонгодог хайрын үдэш”-т монголчуудын хэдийнэ танил болсон Армяны шилдэг тенор Ованес Айвазян, дэлхийн сонгодог урлагт Монголын нэрийг гаргаж яваа баритон, Гавъяат жүжигчин Э.Амартүвшин, дуучин Э.Анхбаяр нар оролцон, хайрын шилдэг аригаар бэлэг барих юм. Хайрын үдшийн гайхалтай бэлгүүдийн нэг нь дуучин бүсгүй “Хурд” хамтлагтай хамтран “Phantom of the Opera”-г тайзнаа эгшиглүүлэх нь ээ.

“Romantic night”
Дуучин Г.Тэнүүн Валентины баярт зориулан “Romantic night” амьд хөгжимтэй хамтарсан ковер тоглолтоо “I Loft Function House”-т 19.00 цагт хийнэ. Хайрын дуугаар амьсгалах энэ үдэш түүний хамт “Харанга”-ын Лхагваа, жааз дуучин Б.Солонго, удтал сураг тасарсан “Татар” хамтлаг мөн рок, попын хамгийн отгон хамтлаг болон мэндэлсэн “Камертон 2” шоуны ялагчид гээд сонирхолтой зочид хосуудыг уяраах нь ээ. Хайрын үдэшт саатах тасалбар 20 мянган төгрөг гэсэн шүү.
“Би чамд хайртай”
Жааз дуучин Хулан, “Hotspot” хамтлагийн ахлагч, дуучин Н.Наранбаатар буюу Наагий нар хамтран дурлалт хосуудын баярт зориулан Улсын филармонийн концертын танхимд 19.00 цагт “Би чамд хайртай” жааз тоглолтоо хүргэнэ. “Би чамд хайртай” жааз, классик поп тоглолтод тэд олны хүртээл болгосон гадаад, дотоодын олон сайхан хайрын хит дуунуудыг уянгалуулах бөгөөд тоглолтын тасалбар 20 мянган төгрөг гэсэн шүү.
“Зүрх рүү”

"Чамдаа" дуугаараа олны танил болж байсан "Дижитал" хамтлагийнхан 14 жилийн ойдоо зориулсан "Зүрх рүү" тоглолтоо “UB Palace”-ын концертын их танхимд өнөөдөр хийнэ. 20 гаруй уран бүтээл нь эгшиглэх “Зүрх рүү” тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 50, 20 мянган төгрөгийн үнэтэй.
“In Love”
“Marshall Luxury”-д “MMP” буюу “MONGOL MIX PROJECT”-ынхон “In Love” party хийнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






