Виктория Бекхэм өөртөө итгэлгүй нэгэн гэж үү?

Виктория Бекхэм өөртөө итгэлгүй нэгэн гэж үү?
Сайхан залуу Девид Бекхэмийн гэргий Виктория Бекхэм Их Британийн алдарт “L” сэтгүүлд фото зураг авалтанд орж, ярилцлага өгсөн байна. 1990-ээд онд гялалцсан амжилтыг гаргасан “Spice Girls” хамтлагийн гишүүн тэрээр хамтлагийн гишүүдтэйгээ тайзан дээр гарахдаа бусад нь түүнээс илүү алдартай, үзэгчид тэдний төлөө энд ирсэн хэмээн боддог байсан бөгөөд нөхөртэйгөө хамт олны өмнө гарахдаа ч мөн нөхөр нь өөрөөс нь илүү нэр хүндтэй гэж бодож, ихэд санаа зовдог байсан тухайгаа ярьжээ. Үүнээс үзэхэд хаана ч, хэзээд үргэлж өөртөө итгэлтэй харагддаг Виктория үнэн хэрэгтээ тийм биш ажээ.

Виктория одоо 38 настай, 4 хүүхэдтэй. Мөн бүсгүйчүүдийн шүтээн болсон Девид түүний нөхөр. Түүнчлэн Виктория Бекхэм гэсэн даашинзыг өмсөхийг хүсдэг олон сая шүтэн бишрэгчидтэй од бүсгүй маань маш ачаалалтай, шахуу цагийн хуваарьтай амьдардаг. Олон хүн Викторияаг гэрийн ажил, хүүхдүүдээ асрах, ажлаа хийх гээд ийм олон ажлыг яаж зохицуулж чаддагийг нь гайхдаг. Үүнд Виктория хариулахдаа “Би үнэхээр ядарч байна. Гэхдээ урьд урьдынхаасаа илүү амьдралдаа сэтгэл хангалуун байгаа” хэмээжээ.



Девид Америкийн хөлбөмбөгийн “LA Galaxy” багтай хийсэн гэрээнийхээ дагуу ажлаа хийж дууссаны дараа гэр бүл нь буцаад Их Британидаа ирсэн билээ. Харин энэ нь тэдний гэр бүлийн амьдралын хэв маягт огтхон ч нөлөө үзүүлээгүй байна. Викториягийн хувьд бүх зүйл нь хяналтанд байгаа гэжээ. Ярилцлаганд хэлсэн үгэндээ Виктория “Би байнга бүх нөхцөл байдлыг хянаж, удирддаг. Үүнийгээ ч сайн хийж чаддаг. Хүмүүст итгэх, итгэл хүлээлгэх хэрэгтэй. Харин миний зарим нэг зангаас болж энэ маань хааяа тийм ч сайн болдоггүй. Гэхдээ би бүх нөхцөл байдлыг нэгд нэгэнгүй хянахыг хичээдэг. Гэвч энэ тийм  амар биш” гэжээ. Мөн “L” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Өөрийн хуучин хамтлагийнхаа гишүүдтэй нэг тайзан дээр гарах үед энэ олон зуун мянган хүмүүс бусдын маань төлөө ирсэн, миний төлөө ирээгүй, мөн нөхөртэйгөө тайзан дээр гарахад миний төлөө биш нөхрийн маань төлөө ирсэн гэж хааяа бодогддог. Энэ нь миний дургүйг хүргэж, атаархлыг төрүүлдэг” гэсэн байна. Магадгүй ийнхүү боддог байсан нь түүнийг илүү хурцалдаг байсан болов уу.
Өнгөрсөн онд Вики “Миний эрч хүч барагдаж байна. Би чадах бүх зүйлээ хийсэн” хэмээжээ. Мэдээж хэрэг ээжийн ажил, гэр бүлийн ажлыг ийм том бизнестэй зэрэгцэж хийнэ гэдэг маш хэцүү гэдэг нь ойлгомжтой. Мөн тэрээр“Би сүүлийн үед бараг унтахгүй байгаа. Би шөнийн туршид "Skype"-аас ажилтай холбоотой маш их дуудлага хүлээж авч байгаа. Миний шинэ загварын коллекци гарах гэж байгаа учир их ачаалалтай байна” гэжээ.
Түүнд заавал бизнесс хийх шаардлага байхгүй ч тэрээр энэ ажилдаа дэндүү дуртай нэгэн билээ. Гэрийн сайн эзэгтэй, халамжит хань, чадварлаг загвар зохион бүтээгч Виктория Бекхэм бол өнөө цагийн үлгэр жишээ бүсгүйчүүдийн нэг гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу.



















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
б (202.21.106.104) 2014-04-06 11:44:24
нөхөр нь гоёдсон биш виктория нөхөртөө гоёдсон юм бишүү
X (202.179.23.3) 2013-09-28 16:12:23
Gaihaltai sxn busgui bi hezee ch bekham-n ger bulees ymr 1 asuudal bolj bhiig haraagu ene hunii l ach shde sn busgui uzesgelentei togs
N (202.126.89.177) 2013-05-23 14:40:24
hahah ppp avch ugchiin daa Delhiid tanigdsan ulger jishee ger buliig hurtel shuumjleestei ain Victoria urgelj erch huchtei mundag busgui 4 huuhed gargaad tiim saihnaaraa hajuugaar n businessee hiigeed bid nar jaahan ch gesen ulger jishee avah heregtei
ррр (124.158.77.22) 2013-04-04 11:00:27
Виктория ч үнэнийг сайн мэддэг юм байна нээрээ л нөхөр нь түүнд гоёдсон санагддаг Гэхдээ өдий зэрэгтэй амьдарч байгаа нь бусдыг дарамтлаагүй л бол мундаг гэхээс яах вэ