Тайзан дээр гялалзах тод од Тайлор Свифт

Тэйлор Элисон Сфивт нь 1989 оны 12 -р сарын 3 нд АНУ-ын Пенсилван мужийн Виомисин гэдэг газар Скот Сфивт гэгч чулуу бутлагчийн охин болон мэндэлжээ. Америкийн каунтри поп стилийн дуучин , дууны зохиолч ,  дуу бичлэгийн студийн продюсер , жvжигчин юм. Тэйлор 4-р ангид байхдаа "Миний ханын шvvгээн дэх мангас" нэртэй гурван хуудас шvлгээрээ АНУ-ын залуу найрагчдын шvлгийн тэмцээнд тvрvvлж байжээ. Харин 10 настайгаасаа дууны шvлэг бичиж эхэлсэн бєгєєд тэр хавийнхаа караокед бас зарим баяр наадам дээр очиж дуулдаг болсон байна.



Тvvний дуу дуулж байхыг хатагтай Крэмэр хараад " Чамд каунтри хєгжмийн дуу дуулах нь илvv зохино" гэсэн гэдэг. Бяцхан Тэйлор тvvний vгэнд орж хvмvvст каунтри дуу дуулж сонnрхуулдаг болжээ. Тэр цагаас хойш Тэйлор хотоос хотод уригдан дуулдаг болж vvнийг дагаад сонсогчдынх нь тоо ч нэмэгдсээр байлаа. Удалгvй тэрээр гитар тоглож сурч єєрийнхєє зохиосон дууг дуулдаг болов. Хааяа тэрээр єєрт нь муухай ханддаг байсан сургуулийн зарим хvvхдvvдэд зориулж дуу зохиодог байсан гэнэ. Ерєнхийдєє дуугаараа сэтгэл хєдлєлєє гаргадаг болсон байлаа.

Энэ маягаар Тэйлор дуучин гэгдэж явсан боловч тvvнд хамгийн их нєлєєлсєн хvмvvс бол Шайна Твэйн, Ли Энь Раймс , Тина Тернэр, бас тvvний эмээ нь юм. Эмээ нь мэргэжлийн дуурийн дуучин байсан юм. Хамгийн анх 11 настайдаа тэрээр Нашвиле руу єєрийнхєє дууг євєртлєн дуу бичлэгийн студиудыг зорисон боловч орсон студи болгоныхоо тоогоор "vгvй " гэсэн хариулт авч байлаа. Ингээд тэр Пенсильван руугаа буцсан ч тvvнийг 14 настайд нь гэр бvл нь Нашвиле рvv нvvлээ. Тэнд Тэйлор дууны шvлэг бичээчдийн тэмцээнд оролцож байхдаа Скот Боршетийн анхааралд єртєж тvvний шинэхэн байгуулсан дуу бичлэгийн студитэй хамтрах болов. Ингэж тvvний жинхэнэ дуучны амьдрал эхэлжээ.

2006 оны дунд vед гаргасан анхны дебют цомог нь  "Билборд"-ын каунтри дууны жагааалтын 6-д оржээ. Дараа нь 10 сарын 24 нд єєрийнхєє анхны цомгоо гаргахад эхний 7 хоногтоо л 39.000 хувь зарагджээ. Энэхvv каунтри цомог нь "Биллборд"-д мєн л багтаж 5-д орсон юм. "Our Song" дуу нь шилдэг каунтри дуу болж байв.

"Our song" дуу
 



Свифтийн хоёрдахь цомог "Fearless" нэртэйгээр  2008 онд гарсан бөгөөд  "Love Story", "You Belong with Me" дуунууд нь олны таашаалыг хүртэж, амжилт олсон юм.  2009 онд АНУ-д хамгийн их зарагдсан цомог болжээ. Энэхүү цомгоороо 4 грэммийн шагнал хүртэж, хамгий залуу өндөр амжилт гаргасан дуучин болж байв.


"You Belong with Me" дуу
 


2010 онд "Speak Now" хэмээх соло цомгоо гаргасан бөгөөд "Mean" хэмээх дуу нь грэммийн 2 шагналын эзэн болгосон юм. 2012 онд "Red" хэмээх 4 дахь цомгоо гаргасан. Энэхүү цомгоос нь  "We Are Never Ever Getting Back Together" болон  "I Knew You Were Trouble" дуунууд нь амжилтанд хүрсэн байна. Түүний 5 дахь цомог 1989 оноос хойш 7 хоногт хамгийн өндөр борлуулттай цомог болсон юм.  "Shake It Off", "Blank Space", "Bad Blood" хэмээх дуунууд нь АНУ, Австрали, Канадад тэргүүлж байв. Энэхүү цомгоороо мөн гриммийн шагнал хүртэж, хамгийн олон удаа гриммийн шагнал хүртсэн залуу уран бүтээлч болсон бөгөөд хамгийн өндөр орлоготой уран бүтээлчийн нэг болжээ.

Хамгийн өндөр амжилтанд хүрсэн "Blank Space"


Свифт нь дууны зохиолчийн хувьд "Nashville Songwriters Association" болон "Songwriters of Fame" - ээс шагнал хүртсэн байна. Мөн 10 удаагийн Грэммийн шагнал, 5 удаа гиннесийн амжилт эвдэж, нэг удаа Emmy авардасын  шагнал, 21 удаа "Billboard Music Awards", 11  удаа  "Country Music Association Awards" , 8 удаа "Academy Country Music Awards"  , "Brit Award" - аас нэг удаа тус тус  шагнал хүртсэн юм. Түүний энэ их амжилт түүнийг  бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай уран бүтээлчдийн нэг болгосон бөгөөд 40 сая гаруй цомог борлуулжээ. Тэрбээр Time сэтгүүлд "дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн"   (2010 ба 2015), Forbes сэтгүүлээс "хамгийн их ашиг олсон эмэгтэй" (2011-2015),  "хамгийн хүчирхэг 100 эмэгтэй" (2015), зэрэг жагсаалтанд байнга бичигдэж байв. 2014 онд шилдэг залуу уран бүтээлч болоод байгаа юм.
















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.