Франц үнсэлт
Үнсэлцэхийг зааж сурталчилсан сурах бичиг лавлах байдаггүй. Аливаа хүн сэтгэл татсан хүнтэйгээ үнсэлцэх явцдаа үнсэлцэх урлагт зөнгөөрөө суралцдаг. Зарим хүн чадамгай үнсэлцэж амьдралын нэгэн сайхан таашаалыг ханатлаа амсдаг бол зарим хүн олигтой үнсэлцэж сурахгүй сэтгэл дундуур явах явдал бий.

Гэхдээ ямар ч хүн үнсэлцэх аргад суралцаж болно. Францын алдарт жүжигчин Жерар Депардье үнсэлцэх урлагийг төгс эзэмшсэн бөгөөд янз бүрийн кинонд хамтран тоглосон жүжигчин бүсгүйчүүдийнх нь дурсан ярьснаар түүнтэй үнсэлцэхэд хорвоогийн бүхнийг умартаж сэтгэл баяр хөөрөөр бялхдаг гэсэн байна.
Таашаал авах янаглах гэнэн бүсгүзй уруу татах зэрэг олон янзын үнсэлт байдгаас хамгийн энгийн гэмээр хэдэн үнсэлтийг толилуулъя.
“Ината” үнсэлт –эрэгтэй нь дан уруулаараа шүдэнд хүргэхгүй гэхдээ бүсгүйнхээ уруулыг бүхэлд нь зөөлөн шимэн аажуу яарахгүй үнсэнэ.
“Ичингүй” үнсэлт- эмэгтэй нь доод уруулаа аажим хөдөлгөж, уруулаа салгах гэж буй мэт үнсэнэ.

“Халз тулаан” үнсэлт-эрэгтэй эмэгтэй хоёулаа уруулаа жимийж уруулуудаа зөөлөн хазан үнсэлцэнэ.
“Томоогүй” үнсэлт- эрэгтэй нь эмэгтэй хүний уруулыг зөөлөн хазаж эмэгтэй нь хэлээ эмэгтэй эрэгтэйгийнхээ ам дотор холхиулан үнсэлцэнэ.
“Дун” үнсэлт- хос хоёр нэгнийхээ чихний дэлбээг нь зөөлөн хазаж тэрчилэн чихний ар талыг үнсэнэ.
Өрнөдийн орнуудад “Франц үнсэлт” буюу “хайрын үнсэлт” гэдэг үнсэлт өргөн дэлгэрчээ.Хоёул ам аа ангайж хэлээрээ бие биенийхээ хэлний дотор талыг үрж үнсэнэ. Заримдаа нэг нь нөгөөгийнхөө хэлийг уруулаараа хумин сорж үнсэнэ. Энэ үнсэлт голливудын кинонуудад олонтаа гардаг. Үнсэлтийн чухамдаа хэдэн төрөл байдгийг хэн ч мэдэхгүй. Германы гүн ухаантан Иоанн Секундын бичсэнээр зөвхөн дурлалын гэсэн тодотголтой үнсэлтийн 19 төрөл байдаг аж.
Эцэст нь хэлэхэд үнсэлт бол хайрын илэрхийлэл юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






