Бүсгүй та аль нь вэ?
Бүсгүй та сэргэлэн цовоо хаврын бүсгүй юу? Аль эсвэл сэтгэл татам зуны бүсгүй юу?
Гялалзсан хурц хөх-ногоон юм уу, алтлаг ногоон өнгөтэй, цэвэрхэн царайтай,нүүрэнд нь сэвх үргэлж гардаг, цайвар үстэй, гэгээн өнгөтэй хувцас голдуу өмсдөг,хүрэн улаан уруулын будаг таашаадаг бол та хаврын бүсгүй.

Ийм бүсгүй нь хумсны чийгээ уруулын будагны өнгөтэй зохицуулна, эелдэг сэргэлэн цовоо хаврын бүсгүйд хүнд үнэр зохимжгүй, харин шинэ жил, цэцэгний үнэр илүү таарна.
Усгаал харцтай,саарал цэнхэр, саарал-ногоон, саарал-хүрэн нүдтэй, цайвар арьстай, цайвар цагаан ч наранд амархан борлодог царайтай, хар үстэй, хүйтэвтэр өнгийн уруулын будаг таашаадаг бол та зуны бүсгүй.

Ягаавтар, бөөрөлзгөний улаан өнгийн уруулын будаг тохирно. Уруул мөнгөлөг өнгөтэй бол бүр сайхан харагдана. Ийм бүсгүйчүүлд нууцлаг битүүлэг ,биеэ барьсан байдалтай дүр төрх үзүүлэхэд эрчүүд унадаг.
Хүрэн гялалзсан нүдтэй, бор арьстай, хүрэн юм уу элгэн хүрэн үстэй, дулаан өнгийн хувцас голдуу өмсдөг, хүрэндүү өнгийн уруулын будаг таашаадаг бол та намрын бүсгүй.

Аливаа зүйлд мэдрэмжтэй намрын бүсгүйчүүдэд улаандуу өнгийн уруулын будаг зохино. Нүүрэндээ макияж хийхдээ алтлаг-шар өнгийг дэвсгэр өнгө болгон авна. Намрын бүсгүйчүүдэд ”ногоон” үнэр тохирохгүй болохоор дулаан түгээх жимс цэцгийн сүрчиг хэрэглэвэл зохимжтой.
Тод цэнхэр, хар хүрэн,харавтар нүдтэй, шаравтар цайвар царайтай ,хар хар-хүрэн үстэй, хурц тод,идэвхтэй өнгөнд дуртай, тод өнгийн уруулын будаг зохидог бол та өвлийн бүсгүй.
Өвлийн бүсгүй танд баяр ёслолын үед улаан өнгийн уруулын будаг их сайхан харагдана. Дорно зүгийн тоор мэлрэг гэсэр цэцгийн үнэртэй сүрчиг маш их зохино.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
kkk
(180.149.78.20)
2013-02-23 01:10:12
Jaahan oilgomjtoi bol oilgohsoon
0
0
0
Хариулах







